Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Танд хэрэг болох “Youtube” сувгуудыг санал болгож байна

Зугаатайгаар мэдлэгээ тэлэхэд туслах Youtube-ийн 11 суваг | Unread Today

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс ч бид тутмын амьдралын хэрэгцээт боловсрол, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан зэрэг олон сонирхолтой мэдээ мэдээллийг цахимаас олж авдаг. Ингээд та бүхэнд хөл хорионы үеэр танд хэрэг болох “Youtube” сувгуудыг санал болгож байна.

Kurzgesagt : Энэ сувгаас та хүний биеийн анатоми бүтэц, сэтгэл судлал, эрүүл мэнд гээд шинжлэх ухааны бүхий л мэдээллийг олох боломжтой. Магадгүй “Kurzgesagt” сувгийг үзсэний дараа шинжлэх ухааны талаарх төвөгтэй ойлголтууд тань цэгцрэх байх. Маш өнгөлөг, сонирхолтой зураглалтай учир бяцхан хүүхдүүдтэйгээ ч хамт үзэхэд тохиромжтой.

Sitting Pretty Lolo: Тэргэнцэртэй бүсгүй Лаурен “Лоло” Спенсерийн хөтөлдөг “Sitting Pretty Lolo” хэмээх суваг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүү өөртөө итгэлтэй байхыг уриалж, өөрийн амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралаа хэрхэн хөнгөвчилж болох талаар зөвлөдөг. Мөн энгийн хүмүүст зориулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцах, тэднийг энгийн хүмүүстэй адил хүлээн зөвшөөрүүлэх талаар мэдлэг мэдээллээ хуваалцдаг.

Life Noggin: “Таны мэдлэгийг бага багаар нэмэгдүүлэх болно” хэмээх уриатай энэ сувгаас шинжлэх ухааны тухай үнэн бодит мэдээлэл болон сонирхолтой таамаглал, хэлэлцүүлгүүдийг олж сонсох боломжтой юм.

Smarter EveryDay: Хорвоо ертөнцийг шинжлэх ухаанч талаас нь таньж мэдэхийг хүсвэл энэ сувгийг дагаарай.

Vox: Дэлхийн шилдэг мэдээллийн платформ болох “Vox” сайтын “Youtube” сувгаас сэтгэл судлал, философи болоод улс төр, нийгмийн харилцааны тухай мэдлэгүүдийг олох боломжтой. Түүнчлэн аялал, хоол зэрэг амьдралын хэв маягтай холбоотой хэрэгцээтэй мэдээллүүд ч энэ сувагт олон бий.

BBC Earth Lab: Дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг “BBC” сувгийн бэлдсэн шинжлэх ухааны тухай сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл “BBC Earth Lab”-ыг дагаарай. Бүхий л насны хүмүүст зориулсан контентууд байдаг учир гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой суваг шүү.

TED-Ed ба TED: График дүрслэл бүхий түүх, шинжлэх ухаан, байгаль судлал гээд философийн үүднээс хандсан төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой. Харин “TED” cувгаас шинэ нээлт, эрүүл мэнд, хосын харилцаа гээд олон зуун үнэ цэнэтэй сэдвүүдийн талаар ердөө арав гаруй минутад багтаан ярьсан үлгэр жишээ хүмүүсийн илтгэлүүдээр дамжуулан олж сонсох боломжтой.

Household Hacker : Бүтээлч сэтгэлээтэй, аливаа зүйлийг өөрөө хийх сонирхолтой хэн бүхэнд хэрэгтэй суваг юм. Өдөр тутмын амьдралынхаа наад захын хэрэгцээтэй зүйлсээ гар доорх материал ашиглан хийж сурна.

Та хөл хорионы энэ цаг үед дээрх сувгуудыг дагаж өөртөө мэдлэг хуримтлуулаарай.

Д.Отгонтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *