Цагдаагийн байгууллагад өчигдөр/2020.11.18/ өдрийн байдлаар нийт 615 гомдол, мэдээлэл ирсэн байна.
Нийт дуудлагын 265 нь зөрчлийнх бол,
- хулгайлах 8,
- гэр бүлийн хүчирхийллийн 40,
- гэмт хэргийн шинжтэй 31 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 83 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил гарчээ.