ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн нийтэд 53.3 сая хүн өвчилжээ. ОХУ-д 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа Чит, Алтайн хязгаарт халдвар нэмэгдэж байгаа бөгөөд Буриадад халдвар нэмэгдсэн тул хатуу хөл хорио тогтоосон. Манай улсад бүртгэгдсэн тохиолдол 434 боллоо” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан” гэлээ.