Нийтээрээ хөл хорионы дэглэмд байгаа энэ цагийг дэлхийн хэмжээний одод, алдартнууд хэрхэн өнгөрүүлж байгааг сонирхоно уу.
- JUSTIN BIEBER, HAILEY BIEBER нар Тик Ток-д нэгдлээ
Дэлхийн одод ч мөн Тик Ток давалгаанд нэгдэж байгааг харахад “Тик ток хийтлээ уйдаж болохгүй” гэдэг үг худлаа болж байх шиг байна шүү.
- Miley Cyrus инстаграм хуудсандаа олны танил эрхмүүдтэй чухал сэдвүүдээр ярилцсан лайв контент хийж байна\
Энэ үеийг ашиглаад та ч бас өөрийн бодож явдаг сошиал контентоо эхлүүлж болох юм.
- Lauren Conrad хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж байна
Дэрээр гоёмсог сууц хийсэн байгааг хар даа. Уйдаж байвал та ч бас туршаад үзээрэй.
- Reese Witherspoon болон Laura Dern нар цэвэр агаарт алхаж явна
Хөл хорионд байгаа хэдий ч цэвэр агаар хамгийн чухал шүү.
- John Legend инстаграм хуудсаараа дамжуулан дагагчдадаа өөрийн тоглолтыг шууд хүргэлээ
“Зай барих нь хамгаас чухал. Гэхдээ энэ нь уйдаж сууна гэсэн үг биш. Тиймээс би та бүгдийн урам зоригийг сэргээхээр гэртээ бяцхан тоглолт хийлээ” хэмээн бичжээ.
- Дуучин Шакира Пенсельваны их сургуулийн онлайн сургалтыг амжилттай дүүргэжээ
Каринтиныг үр бүтээлтэй давах хамгийн шилдэг аргуудын нэг нь мэдээж онлайн сургалтанд хамрагдах билээ.
- Camila Cabello бясалгалаар өөрийгөө цэнэглэж байна
Туршиж үзэх зүйлсийн жагсаалтанд бясалгал, иог багтана. Өөрийгөө сонсох, өнгөрсөн эдүгээг эргэцүүлэх боломжийг бясалгал танд олгоно.
Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА