Categories
мэдээ цаг-үе

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрийн 13:50 цагт зогссон байна

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байгаа.

УОК-ын тогтоол гарах үед буюу 2020.11.11-ний өдөр 03:00 цагийн байдлаар УБ-Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсныг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг фэйсбүүк худсаараа дамжуулан мэдээллээ.

Мөн “2020.11.11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулсан.

2020.11.12-ны өдөр орон нутгаас – Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1,464 зорчигч тээвэрлэлтэд гарсан.

Улиастай-Улаанбаатар чиглэлд 2020.11.11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирсэн. Үүгээр хот хоорондын тээвэр дуусаж зогссон байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *