Categories
мэдээ нийгэм

“Чингис хааны одон” гардуулах ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр”-ийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны тэмдэглэн өнгөрүүлж, Үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

Энэ жилийн хувьд тус өдөр 11 дүгээр сарын 16 ны өдөр буюу ирэх даваа гарагт тохиож байгаа юм.

Харин энэ өдрүүдэд Монгол улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, чанга хатуу хөл хорио тогтоогоод байгаа тул “Чингис хааны одон” гардуулах ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг зохих төрийн байгууллагаас гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *