Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн 29 цэцэрлэгийн агуулахад хадгалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар болжээ

Төрийн өмчит цэцэрлэгүүдэд хадгалагдаж байсан хугацаа нь дууссан 50 гаруй нэр төрлийн 229.5 килограмм хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар шилжүүлжээ.

COVID-19 цар тахлын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоогоод буйтай холбогдуулан А/196 тоот захирамжийн дагуу төрийн өмчийн 29 цэцэрлэгийн хүнсний агуулахад хадгалагдаж байсан хугацаа нь дууссан 50 нэр төрлийн 1,879 ширхэг, 229.5 килограмм нийт 4,808,369 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар дүүргийн устгалын комисст шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *