СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед гарчээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Ө-г олж тогтоожээ. Гарандаа хутгалуулсан 15 настай Т биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас нэгийгээ хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.