Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр идлэг шонхор Улаанбаатар руу оруулахыг завджээ

Авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ байнгын шалгалт хийж байгаа юм. Шалгалтаар идлэг шонхор шувуу тээвэрлэж явсан зөрчил илэрчээ. Энэ талаар НМХГ “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид өчигдөр орой улсын дугаартай, Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож, ачаа тээшинд үзлэг хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлсэн.

Идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ” гэсэн мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *