Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын орлогч дарга С.ГАНболд: Эхчүүд маань эрхтэнтэйгээ үлдэнэ гэдэг бол хамгийн чухал зүйл юм

“Ихэс түрүүлт”, ихэс шигдэлт, давсаг руу шигдсэн” оноштой хагалгааг шинэ аргачлал технологиор хийх болжээ. Уг эмчилгээний арга нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Сайн туршлага-2019” арга хэмжээний номинацид дэд байр эзэлсэн байна. Уг мэс заслыг удирдаж ажилласан Нийслэлийн “Амгалан” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдтой ярилцлаа.


-Мэс заслын шинэ арга технологитой боллоо. Энэхүү арга барилынхаа талаар яриагаа эхэлье. Бусад эмчилгээний аргуудаас ямар давуу талтай вэ?

-Сүүлийн үед хийсвэр хагалгааны давтамж ихэсч байна. үүнээс шалтгаалаад хүндрэлүүд маш их гарч байна. дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийсвэр хагалгааг бол нийт төрөлтийнхөө 15 хувиас доош байх ёстой гэж үздэг. Монгол улсад хийсвэр хагалгааны хувьд янз бүр байна. Хөдөө орон нутагт харьцангуй бага. Хотын зарим эмнэлэгт гурван хүний нэг нь 22-оос 30 хувь нь хийсвэр хагалгаатай төрж байна. Хийсвэр хагалгаа ихсэхээрээ эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдвар, умайд хийгдэж байгаа олон төрлийн ажилбар ихэссэн учраас ихэс зөв байрлаж чадахгүй байна. Жишээ нь, умайн дотор ажилбар хийгдсэнээс өвдөж, үрэвсдэг үүнээсээ болоод зөв байрлаж чадахгүй буруу байрлаж байгаа юм. Тийм учраас энэхүү хагалгааг хийснээрээ ямар ач холбогдолтой бэ гэхээр тухайн хүний эрхтэн хамгаалагдах юм. Эмчлүүлэгчийн биед гарах өөрчлөлт багасч хагалгааны үеийн эрсдэх хүндрэл буурна. Цаашаагаа аваад үзэх юм бол нөхөн үржихүйн эрхтэн хамгаалагдаж байгаа учраас дахин төрөх бүрэн боломжтой. Хуучин аргаар бол ихэс түрүүлэлт нь стандартын дагуу байхаар бол хоёр литрээс дээш цус алдахад умайг бүтнээр нь авах тактик баримталж байсан. одооны арга маань арай өөр болгоод явж байна.

-Мэс заслын үр дүн хэр байна вэ. Одоогийн байдлаар хэдэн хагалгаа хийсэн вэ?

-Бид нар 2012- 2017 оны Гадаадын хагалгаануудын үр дүнгээс харж байгаад энэ хагалгааг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар арав гаруй хагалгаа хийсэн бүгд амжилттай болсон.

-Тухайн хагалгааг хийхэд тулгарч буй асуудал юу байна вэ?

Эхэлж хийж байгаа болохоор эрсдэл бол байгаа. Өндөр хөгжилтэй улс оронд судасны мэс засалтай хамт дээрх мэс заслыг хийж умайн болон ташаан толгойны артерийг бөглөдөг хагалгааг нэг зэрэг хийдэг байна. Манай орны болон манай амаржих газрын хувьд судасны мэс засал байхгүй тул бид умай артерийг боон зэргэлдээх эрхтэн рүү нэвчсэн судсуудыг боон мэс заслын эвлэсэн цүлхэнг ихэстэй хамт хуулж аваад ихэсийг гадагшлуулах хагалгаа хийж байгаа. Хүүхдийг умайн ёроолд зүслэг хийн төрүүлнэ. Харьцангуй уламжлалт аргыг бодох юм бол давуу тал ихтэй эхчүүд маань эрхтэнтэйгээ үлдэнэ гэдэг бол хамгийн чухал зүйл юм.

-Сүүлийн үед ямар өвчин нэмэгдээд байна вэ?

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрнө. Төрөлт гэдэг чинь физиологийн процесс мөн. Яагаад энэ физиологийн процесс өвчин болов оо гэдэг асуудал тулгарч байна. бид нар бол аль аль талаасаа бодох хэрэгтэй төр засгийнх хувьд ч, хувь хүний хувьд ч авч үзэх ёстой. нийслэлд улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийн тоо нэмэгдэж байгаа боловч. Эхчүүд, эмэгтэйчүүд, охидууд эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй бага байна. эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар тэмбүүг устгах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Монгол улсад жилд 50 гаруй төрөлтийн тэмбүүтэй хүүхэд төрж байна. Бид зөвхөн жирэмсэн хүмүүсийг л оношилж эмчилж байна. үүний цаана үзлэг эмчилгээнд хамрагдаагүй хэчнээн хүн байгаа билээ.

Түүнчлэн маш олон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд ихэссэн. Мөн лабораторийн хүчин чадал сайжирч днХ-ын түвшинд оношилж байна. дээр үед диспансэрийн хяналт гэж хагас бүтэн жилээр эмэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд хамруулж эмчилгээ хийлгэдэг байсан бол одоо тийм зүйл байхгүй болсон байна.

-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэсч байна гэж ярилаа. Энэ юунаас шалтгаалаад байна вэ. Сүүлийн үед маш олон генийн болон химийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийг бүсгүйчүүд маань хэрэглэх болсон, энэ талаар?

-Эмэгтэйчүүд үзлэг шинжилгээнд хамрагдаж, оношоо баталгаажуулсны дараа мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх ёстой.

-Урьдчилсан сэргийлэх үзлэгт хэр их эмэгтэйчүүд хандаж байна вэ?

-Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх вакцин шинжилгээнүүдийг бүх насны хүмүүст хийдэг тушаалтай. Иймд насныхаа ангиллын дагуу урьдчилан сэргийлэхийг нийт эмэгтэйчүүддээ уриалж байна. үүн дээр хувь хүний ухамсрын асуудал нэг дүгээрт тавигдаж байгаа юм. Нийслэлийн “Тэмбүүг устгая” эрүүл мэндийн сайдын тушаал гарсан яагаад жилд 50 хүүхэд төрхийн тэмбүүтэй төрөөд байна. Бид зөвхөн жирэмсэн хүмүүсийг л оношилж эмчилж байна. үүний цаана үзлэг эмчилгээнд хамрагдаагүй хэчнээн хүн байгаа билээ.

Манай амболаторид байна, эрүүл мэндийн даатгалаар урьдчилсан сэргийлэх үзлэгт үнэгүй орооч ээ гээд бүх насны ангилалд заачихсан, зөвхөн эрүүл мэндийн дэвтрээ авч ирээд тэндээ хамрагдах боломжтой. Гэвч манайхны нэг үзэл байдаг. Урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, би нэг тийм ийм өвчтэй болчихлоо гээд сүүлд хүрч ирдэг.

-Гурван хүний хоёр нь Өндгөвчний уйланхай, савны нионтой байна. Энэ нь хүмүүсийн дунд ч энгийн үзэгдэл болчихсон юм шиг?

-Өндгөвчний уйланхай, нион энэ өвчлөлүүд үүсэхэд олон зүйл шалтгаалж байна. Шалтгаан нь гэх юм бол бодисын солилцооны өөрчлөлтүүд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж хөдөлгөөний хомсдол, таргалалт ихэсч байна. Мөн сайн дураараа жингээ бууруулах баталгаагүй бүтээгдэхүүнүүд хэрэглэж байна. Суурьшигдмал болж байна. Таргалалт ихэсч байна. дээрээс нь болсон болоогүй гоо Сайхны болон тураах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна.

-Хорт хавдар хэр байна вэ?

-Монгол улсад эмэгтэйчүүдийн хорт хавдрын эхний байранд умайн хүзүүний хорт хавдар ордог. умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнүүдийг ХСҮТ болон аймаг нийслэлийн эрүүл мэндийн төв байгууллагууд хийж байгаа. эмэгтэйчүүд хоёр жил тутамд умайн хүзүүний шинжилгээ өгч мэргэжлийн эмчид хамрагдах ёстой. Тухайн өөрчлөлтийг эрт илрүүлэх тусам эмчилгээний үр дүн сайн байна.

-Цэвэршилт яагаад залуужаад байна вэ. Энэ яг юутай холбоотой юм бэ?

-Цэвэршилт бол шууд түүнээс гээд хэлэх боломжгүй. Маш олон зүйлээс шалтгаалдаг. Төрөлтийн тоо, хорт зуршил хэрэглэж байгаа байдал, үр хөндөлт, хүний амьдралын чадавх ямар байгаа, бодисын солилцоо дотоод шүүрлийн өөрчлөлтийн холбоотойгоор цэвэршилт үүсэх магадлалтай. эрүүл хүн хугацаанаасаа эрт цэвэршинэ гэсэн ойлголт байхгүй.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *