Categories
мэдээ нийгэм

Г.Батбаяр: Онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй

Зориг агсны хэргийг хөнөөсөн хэргээр буруутгагдаж ял авсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байна.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна. Энэ үеэр Б.Хурц нарын 9 хүний нэгнийх нь өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Гэтэл одоо онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *