Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: ҮХЦ ард түмний сонгох эрхэнд халдлаа

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга:

-Нэг удаагийн сонгууль явуулж чадахгүй байгаа УИХ-д ямар дүгнэлт хийх ёстой вэ. Энэ УИХ ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ ажлаа хийж чадахаа больсон байна. Хэнтий аймгийн нөхөн сонгууль нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болилуулж байгаа нь монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйл явдал боллоо гэсэн бол Доктор н.Мөнхсайхан:

ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг ҮХЦ-ийн дарга гаргалаа. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Гэтэл хэнд эрхзүйч нараар гомдол гаргаад танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж хуулийг гуйвуулсан асуудал боллоо. Би судлаач хүний хувьд дөрвөн цаг хуралдаанд нь суусан. Хэнтийн ард түмэн төлөөлөлтэй байх албагүй, УИХ 75 гишүүнтэй байхад хангалттай гэсэн яриа гаргалаа. ҮХЦ мэдээллийн дагуу маргаан үүсгэдэг. Маргаан үүсгэхийн тулд УИХ-ын гишүүн байсан Г гэдэг хүний эрх зөрчлөө гэсэн маргаан үүсгээд, хуулийн дагуу явж байсан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүллээ. Иргэн Г гэдэг хүн хэрэгт холбогдсон учир хүсэлтээрээ чөлөөлөгдсөн гэж хуульчид ярингуут харьяаллын бус асуудлаар маргаан дэгдээлээ. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Төсвийн хууль зөрчсөн талаар маргаан гараагүй байсан хэмээн мэдээлэв. Хэнтийн аймаг дахь МАХН-ын дарга С.Ононбаяр:

-МАН энэ сонгуулийг хийх хүсэлгүй байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас айж байна. Хэнтий аймгйин сонгох эрхийг эдлүүлэхгүй байна. МАН ҮХЦ-тэй хуйвалдаад иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээлдэх байх гэж харсан._ МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг ҮХЦ зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа.

МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Сонгуулийг ямар хөрөнгөөр явуулах вэ. Хэрвээ төсвийн мөнгөөр явуулж болохгүй бол 2020 онд сонгууль явуулахаа болих хэрэгтэй. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та нэр дэвшихэд ялах магадлал өндөртэй юу?

-Би сайн хэлж мэдэхгүй. Хэнтийн ард түмэнд л сонгох эрхийг нь олго. АН өчигдөр Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН Хэнтийг боловсролын газрын дарга н.Мөнхцэцэг гэж эмэгтэйгээ дэвшүүл, тэрэнд зориулж хууль өөрчилсөн. Тэгээд өрсөлдье.

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс сонгуулийн зардал гаргах нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Нөхөн сонгууль дандаа Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж байсан. Урьдчилж төсвийн санхүүжилт тааж тусгах боломжгүй. Үндсэн хуулиар УИХ 76 гишүүнтэй байх ёстой. Гэтэл санаатайгаар сонгуулийг хойшлуулж, 75 гишүүнтэй яваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *