Categories
мэдээ нийгэм

Алганы хээний үзмэрч Япон улсын иргэнийг хилээр албадан гаргажээ

Хэд хоногийн өмнө ТВ5 телевизээр нэвтрүүлэгт оролцсон алганы хээ судлаач гэх Япон иргэнийг олон нийт нэлээд шүүмжилсэн. Тэрбээр Монгол Улсад аялах зорилгоор виз мэдүүлж орж ирсэн ч хүмүүсийн алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Тиймээс Япон улсын иргэн 32 настай эрэгтэй Нишида Кеиичирог энэ сарын 17-нд буюу өнгөрсөн баасан гарагт Монгол улсын хилээр албадан гаргасан талаар гадаадын иргэн харьяатын газраас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *