Налайхын авто замыг дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн засахаар боллоо. Замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитайзам засварын ажлын гэрээгНийслэлийн Засаг дарга С. Амарсайхан өнөөдөр байгуулсан юм. Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэгтэй болох аж. Мөн замын зураг төсөлд зарим өөрчлөлтийг оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчлэн бэлэн болгосон байна. Ингэснээр Налайхын замыг дөрөвдүгээр сарын 01-нд эхэлж, энэ онд багтаан ашиглалтад оруулах юм.
П. САЙНЖАРГАЛ