Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь: Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл

Үндсэн хуулийн 27 жилийн ойн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын шинэ залуу аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Энэ хоёр хүчтэний хүч шавхсан, бяр тэнхээ шалгасан барилдаанаас илүү Н.Батсуурь аваргын дөрвийн давааны барилдаан үзэгчдийн хувьд ихэд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, араас нь өргөх мэх хийж өргөж давсан. Давах явцад Б.Лхагвадорж арслан биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа унасан. Энэ нь бөх сонирхогч түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг хэт аархаж барилдсан, ёс зүйгүй, увиагүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлийг дагуулж, улмаар түүнийг заал танхим болон улсын наадамд барилдах эрхийг нь хасах ёстой гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна.

Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь:“Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Бэртээж, гэмтээхээр чанга унагаагүй. Аархсан, илүүрхсэн зүйл огт байхгүй. Зөөлөн унагасан. Барилдах, барилдаан үзээд шүүмжлэх хоёр чинь тэс ондоон зүйл. Босоод тахимаа өгөхдөө зүгээр байсан. Шинэ гарч ирж байгаа, ирээдүйтэй залуусын нэг. Юу боллоо гэж түүнийг албаар, тэгж унагах вэ дээ…Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Би уучлал гуйхгүй. Дүү хүүгийн бие зүгээр байгаа. Тэглээч унагасан бөхөөсөө уучлал гуйгаад явна гэж юу байхав дээ”.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *