Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжавын давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 14-нд болно

Хууль зүүн сайдын Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Уг хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдааныг энэ сарын 14-ний 15:00 цагт товложээ.

Их хэмжээний хахууль бусдаас авсан хэрэгт холбогдуулан Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар гэгддэг Ч.Бямбаа нарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461 дүгээр урьдчилан хорих ангид цагдан хорьсон билээ. Ингэхдээ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Учир нь Д. Дорлигжав, түүний төрсөн дүү болох Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *