Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ыг яаралтай тарааж дараачийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй

АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар хуралджээ. Энэ талаар хэвлэлийн хурал хийлээ.

Ан-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж бүлэгт тогтоолоор зөвлөмж хүргүүлсэн байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэхүү зөвлөмжийг хэлэлцээд АН-ын бүлэг цаашдаа хэрхэх талаар байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү зөвлөмжинд УИХ-ыг нэн даруй тарааж ээлжит бус сонгуулийг хуралдуулах нь зүйтэй байна. Үүнийг гишүүд санаачилж хэрэгжүүлээч гэсэн зөвлөмж хүргүүлж байгаа юм. Өнөөдрийн улс төрд үүсээд байгаа шалтгаануулыг бүлгийн хуралдааны гишүүдийн гаргасан санал, үзэл баримтлалын дагуу хэлье: МАН-ын дотоод хагарал өнөөдөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ гэж дүгнэж байгаа. Хагарлын гол шалтгаан нь “60 тэрбум”, үүнээс үүдсэн авлигатай холбоотой. Өнөөдөр асуудал хуримтлагдсан. МАН-ын дотоод хагарлыг, бүлэглэл хоорондын зөрчилдөөнийг зохицуулах ямар ч боломжгүй болжээ. Төрийн алба бүрэн дампуурсан, авлигыг зохион байгуулалттай, шат шатанд нь бий болгосон. Засгийн газар нь өөрсдөө авсан. Тийм учраас АН асуудалд бодитой хандах ёстой. Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд бид ямар ч ажил явуулж чадахгүй болсон. Ард иргэдийн төрд итгэх итгэл ундарсан. Өрсөлдөгч бүлэглэлүүдийн талцлыг нэн зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөнө. Эцэст нь УИХ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа шалтгаан нь хагарал хэзээ ч эвлэрэхгүй гэсэн дохио. АН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах ажилдаа маргаашнаас нэн даруй тараана. АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө хуулийг өнөөдрийг хүртэл сахиж ирсэн. Хуульгүйгээр ард иргэдийг талцан хувааж, улс төрийн ашиг хонжоо хайж болохгүй. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. УИХ нэн даруй тарж, шинээр УИХ зохион байгуулагдаж байж үйл ажиллагаа үргэлжлүүлнэ.

Үндсэн хуулийн болон УИХ-ын хуулийн заалтыг үндэслэн “УИХ-ыг тараах тогтоолын төслийг санаачлан боловсруулж, нийт гишүүдээр гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлнэ. Мөн ээлжит бус сонгууль явуулах төслийг өргөн барина” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *