Categories
мэдээ нийгэм

Талийгаач Ч.Чамин-эрдэний ээж Г.Чимгээ: Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос би охиныхоо амийг нэхнэ

MNTM шоунд оролцож байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хармасалтай хэрэг гарсан. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон Охидын түүх ТББ-ынхан мэдээлэл хийлээ.

Түүний ээж Г.Чимгээ Одонтунгалаг, Нэмэхбаяр нар надтай нэг ч холбогдоогүй. Одонтунгалаг Америкд наранд жаргаад явж байна. Нэмэхбаяр Солонгост явж байгаа гэсэн сурагтай. Миний охин ганцаараа харанхуй хүйтэн хонгилд хэвтэж байхад энэ хоёр юу бодож яваа юм. Би энэ хоёр хүнийг хэзээ ч өршөөхгүй. Энэ хоёр хүнээс би охиныхоо амийг нэхнэ. Өдийд миний охин байсан бол инээж ханиагаад л явж байгаа. Зүгээр байсан хүүхдийг яагаад ийм болгож байгаа юм. Түүнд нь би их гомдолтой байна. Охиныг минь зодож байсан баримт ч байгаа.

Охидын түүх ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан: Шүүх шинжилгээний хүрээлэнд бид нэмэлт хүсэлтээ явуулсан. Хууль хяналтын байгууллагад бид тодорхой хугацаа өгөх шаардлагатай. Загвар өмсөгч охины амиа алдсан тухай гадуур янз бүрийн яриа явж байгаа. Хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлдэг, амиа хорлосон гэх мэтээр. Бид охидын эрх ашгийг хамгаалахаар ажилладаг. Хохирогчийг битгий буруутгаач ээ. Үүний үнэн мөнийг олтол тэвчээртэй хүлээгээч ээ. Үнэнийг хэлэхэд талийгаач охины ар гэр хүн бүл цөөтэй. Олон жил цуг ажилласан загвар өмсөгчдөөс би нэг ч хүн олж харсангүй. Одоог хүртэл нэг ч хүн холбогдсонгүй. Үрээ алдсан эх хүний сэтгэлийг ойлгож, эмэгтэй хүн, эх хүнийхээ зүгээс бид нэгдэх ёстой. Үүний эсрэг бидний дуу хоолой хаана хүрэх ёстой тэр хүртэл нь явна. Бидэнд олзуурхууштай нэг зүйл боллоо. Хэрэг хаагдах шатандаа явж байна гэсэн мэдээллүүд яваад байсан. Хэрэг дахин сэргээгдэх болсон. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ хэргийг анхааралдаа авч, ажиллаж байгаа. Дээрээс нь 13 настай охины хэргийг өмгөөлж байсан өмгөөлөгч Р.Булгамаа өмгөөлөгчийн багт бид хүсэлт тавиад шинэ өмгөөллийн багтай болсон. Өмнө нь өмгөөлж байсан хоёр өмгөөлөгч болох Ганбат, Тамир нар хоёр, хоёр сая төгрөг урьдчилгаа болгож аваад хэргийг хаяад хоёр сар гаруй алга болсон. Энэ мөнгийг нь зовж буй эмэгтэйд буцаагаад өгчих.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *