Categories
мэдээ нийгэм

Мал тооллого маргааш дуусна

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого зохион байгуулдаг. Мөн Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ-наас хяналт, мониторингийн баг ажиллаж байгаа юм.

Мал тооллогыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт, түүх, малчдын ажил эрхлэлт, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал, анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай тоон мэдээллийг бий болгодог.

Энэ жил гурван жилд нэг удаа явуулдаг хашаа, худаг, тэжээлийн тооллогыг гаргаж буйгаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *