Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн чансаанд багтлаа

Хөлбөмбөгийн дэлхийн чансаанд багтдаггүй байсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа энэхүү чансаанд багтаж 152 орноос 115 дугаар байрт бичигджээ.

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 2018 онд түүхэн амжилт үзүүлж, түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, эхний шатыг давсан. Харин Гуам улсад зохион байгуулсан хоёрдугаар шатанд манай шигшээ багийг оролцож дууссаны дараа буюу 12 дугаар сарын 07-нд FIFA-гаас гаргасан Эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа ийнхүү шинэчлэгдсэн байна. Тус жагсаалтад дэлхийд 115-д, Ази тивийн тавцанд 21 дүгээр байрт бичигджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *