Categories
мэдээ нийгэм

Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно

Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Гимнастикийн холбооноос мэдээлэл хийлээ.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Вьетнам, Тайвань, БНАСАУ, Хонконг, Казахстан, БНСУ, Кыргызстан, Тайланд тэргүүтэй шар тивийн 10 гаруй орны 80 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Монголоос оролцох багийн хувьд насанд хүрэгчдийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл, өсвөрийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл гэсэн ангилалд өрсөлдөх аж.

Тус тэмцээн нь Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ. Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлаг хосолдог, Олимпийн наадамд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *