Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хүний эрхийн тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр. Мөн энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна.

Олон улсын энх тайвны өдөрт зориулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Антонио Гутеррэшийн илгээлтийг хүргэж байна.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд бид энэхүү Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэж байна.
Хүмүүс өлсгөлөн, ядуурал, дарангуйллаас ангид байж, хөгжин дэвжсэн тохиолдолд л энх тайван тогтдог гэдгийг энэ суурь баримт бичиг бидэнд сануулж байдаг.
Бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг удирдамжаа болгон Тогтвортой хөгжлийн зорилгуудад заавал хүрэх ёстой.
Жендерийн тэгш эрх, хэнийг ч үл гадуурхан, хүн болгоныг оролцуулсан нийгмийг цогцлоохын төлөө, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахын төлөө сургууль, ажил, гэртээ хаана ч явсан Та бүхэн дуу хоолойгоо өргөж байгаарай. Өнөөдөр бидний хийж буй алхам бүр чухал.
Энх тайвныг урт удаан хугацаанд тогтоохын тулд хүн болгоны хүний эрхийг хөхиүлэн дээдэлж, хамгаалах үйл хэрэгт бүгд нэгдэцгээе!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *