Categories
мэдээ улс-төр

Солонгосын хойгт энхийг бэхжүүлэх үйл хэрэгт Монгол Улс оролцоход бэлэн

Солонгосын хойгт энхийг бэхжүүлэх үйл хэрэгт Монгол Улс хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Эх үүсвэр нь тавигдсан ч хэзээ ч зогсож магадгүй эрсдэлтэй байдалд буй Вашингтон, Пёньяны хэлэлцээрт Монгол Улс зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ манай улс олон улсад зарласан байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарийн Монтре хотноо болсон Номхон далайн бүс нутагт тохиолдож буй орчин цагийн бэршээлийн асуудлаарх дугуй ширээний ярилцлага, уулзалтад оролцохдоо Улаанбаатарын энэ байр суурийг илэрхийлжээ.

Манай улсын хувьд БНАСАУ-тай сайн харилцаатай байдаг давуу талаа ашиглаад Япон, БНАСАУ-ын тодорхо асуудлаарх хэлэлцээрийг зуучилж, нийслэлдээ хоёр талын уулзалтыг нэг бус удаа зохион байгуулсан туршлагатай. Тиймээс Вашингтон, Пёньяны уулзалтад зуучийн үүрэг гүйцэтгэх манай боломжийг олон улсын хэвлэлүүдэд бичихдээ илт үгүйсгэхгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *