АНУ-ын Нью Орлеан хотын амьтны хүрээлэнгийн ирвэс тусгаарлагч торноосоо гарч, бусад амьтдын хэсэг рүү нэвтрэн орсон хэрэг гарчээ. Хэрэг орон нутгийн цагаар хагас сайн өдрийн өглөө болсон байна.
Альпака
Гурван настай, Валерио хэмээх дуудлагатай цоохор ирвэс /ягуар/ бусад амьтдаас тусгаарласан торон хаалтыг даван гарчээ. Хүрээлэнгийн ажилчид үүнийг тэр дор нь мэдэж, нойрсуулдаг буугаар буудан торонд нь эргүүлж хийсэн байна. Гэсэн ч алдуурсан ирвэс энэ хооронд дөрвөн альпака /Тэмээтэй төстэй нэгэн зүйл гөрөөс/, нэг үнэг, нэг Старус эми шувууг /Австралид амьдардаг, тэмээн хяруултай төстэй шувуу/ хөнөөж амжсан гэнэ.