Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна

2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Манай малчдын хүүхдүүдийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учир сумын төвд айлд эсвэл сургуулийн дотуур байранд амьдарч, хичээлдээ явдаг.

Одоогоор улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин үйлчилгээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалан ихэнх малчдын хүүхдүүд дотуур байранд биш айл хамаатан садныдаа. Эсвэл айлын хашаанд тусдаа гар барин бие дааж айлын ууган хүүхэд нь дүү нараа асран амьдарч байна. Мөн малчин өрхийн эхнэр, нөхрүүд нь хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч байна.

Дотуур байрны төслийн мэргэжилтэн Б.Цогбаярын хэлснээр тухайн суманд айлд амьдарч буй хүүхдийн тоо нь сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоотой ерөнхийдөө ойролцоо байдаг аж. Тэгэхээр айлын хашаанд гэр барьж, эсвэл айлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо ч мөн 35 мянгад хүрэх магадлалтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *