Categories
мэдээ нийгэм

500 гаруй ажлын байр санал болгоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэхэд тус яармагийн зорилго оршиж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгж 500 гаруй ажлын байр санал болгох юм.

Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг байна. Мөн тус арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын бүртгэлийг явуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *