Categories
мэдээ нийгэм

Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг санууллаа

Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж байгаа билээ. Хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, болгоомжтой оролцохыг санууллаа. Тухайлбал, цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах, өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх ёстой. Мөн хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх, зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдыгаа хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөв.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *