Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаана

Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замын нэгдүгээр эгнээг түр хаана.

Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын зургааны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *