Categories
мэдээ нийгэм

“Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болно

МЗХ-оос санаачлан гурав дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг өнөөдөр 12-13 цагийн хооронд Энх тайвны гүүрэн дээр зохион байгуулах гэж байна. МЗХ-оос “Итгэл Нэмье” уриан доор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдэд ирээдүйдээ итгэл нэмэх зорилготой юм байна.

3-р сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, гарах гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэдэг байгаасай гэдэг үүднээс энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байгаа гэнэ.

Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүд оролцох бөгөөд энэхүү тайван жагсаал нь олон нийтэд нээлттэй болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *