Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас эхлэн ахмадуудад “Насны хишиг” олгоно

насны хишиг зурган илэрцүүдИрэх долоо хоногоос буюу 20-ноос ахмадуудад “Насны хишиг”-ийг олгохоор болжээ.

Сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна “Насны хишиг” хүртээж байх хуулийг УИХ-аас баталсан билээ.

Бүртгүүлсэн ахмадууд насны хишгээ энэ сарын 20-ноос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан ажиллаж байгаа аж.

Хоёрдугаар сарын 17-ний байдлаар 103 мянган ахмад дээрх хишгийг авах хүсэлтээ гаргажээ.

2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан.

УИХ-аас 2017 оны төсөвт “Насны хишиг” олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Онцлоход, 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *