Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.
№ |
Чиглэлийн нэр |
Үйлчлэх цаг |
Үйлчлэх ААНБ |
1 |
Орбит-Нарантуул зах |
10:00 12:30 15:00 |
Тэнүүн-Огоо ХХК |
2 |
Нарангийн гол-Нарантуул зах |
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ |
|
3 |
ХМК-Нарантуул зах |
Сутайн буянт ХХК |
|
4 |
Баянхошуу-Нарантуул зах |
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ |
|
5 |
Нисэх-Нарантуул зах |
Автотерминал трейд ХХК |
|
6 |
Яармаг-Нарантуул зах |
Эрдэмтранс ХХК |
|
7 |
Дэнжийн 1000-Нарантуул зах |
Монкара ХХК |
|
8 |
Чингэлтэй-Нарантуул зах |
Эрдэмтранс ХХК |
|
9 |
Бэлх-Нарантуул зах |
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ |
|
10 |
Шархад-Нарантуул зах |
Тэнүүн-Огоо ХХК |
|
11 |
Улаанхуаран-Нарантуул зах |
БлюбусХХК |
|
Дүн |
Тайлбар: Дээрх 11 чиглэлд үйлчлэх их багтаамжийн автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал:
Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.