Categories
мэдээ спорт

Катинка Хоссу олимпийн рекордыг эвдлээ

Зуны олимпийн усанд сэлэлтийн төрлүүд өнөөдөр явагдаж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог төрөлд Унгарын тамирчин Катинка Хоссу аваргалж алтан медалийн эзэн болсноос гадна 2:05.58 минутын амжилт үзүүлснээр олимпийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Харин тус төрлийн мөнгөн медалийг Их Британы тамирчин Шивон-Мари О’Коннор хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин Мэдлин Дирадо хүртжээ. Катинка Хоссу энэ Олимпоос гурав дахь алтан медалиа хүртэж байгаа дэлхийн амжилтыг шинээр бичиж чадсан гайхалтай амжилтыг үзүүлсэн аж.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *