Categories
гадаад мэдээ

Зика вирусын халдвар авсан хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв

Америкийн Техас муж улсад Зика вирусийн улмаас тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой төрсөн хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Түүний ээж жирэмсэн байхдаа Латин Амеркт очихдоо уг вирусийн халдварыг авсан байна. Флорида мужийн захирагч шумуулаар дамждаг энэхүү вирусийн халдвар авсан 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн гэжээ. Ингэснээр тус мужид халдвар авагсдын тоо 21 болжээ.

Насанд хүрсэн хүн энэхүү вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *