Categories
мэдээ спорт

Э.Бадар-Ууганы тоглолтыг үзээд боскоор хичээллэж эхэлсэн Э.Цэндбаатар

Бразил улсын Рио де Жанейро хотноо болж буй зуны XXXI олимпийн тав дахь өдөр үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр 23 цагаас боксын 56 кг-ын жинд манай улсын тамирчин Э.Цэндбаатар тулаанаа хийх гэж байна.

Э.Цэндбаатар нь Азийн хүүхдийн их наадмын мөнгөн медальт, Залуучуудын УАШТ-ий гурван удаагийн аварга, боксын хөнгөн жингийн тамирчнаас олимпийн дэвжээнд хүртлээ гарч чадсан тамирчин юм.

Улсын шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төржээ. Хүүхэд байхаасаа л бокс хэмээх их спортыг ихэд сонирхдог байж. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тоглолтыг үзээд энэ спортод илүү сонирхолтой болж, хичээж эхэлсэн гэдэг. Түүний анхны багшаар Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын есөн удаагийн аварга Б.Энхтайван дасгажуулагч ажилладаг юм.

Түүний амжилтуудаас нь дурдвал 2012 онд хүүхдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль, 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль, Химийн цом болон Чехийн Гран при тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Үүний дотроос олимпод оролцох эрхээ Бакуд болсон олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орноо төлөөлөн “Рио-2016”-г зорьсон билээ.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *