Categories
мэдээ нийгэм

Маргааш Монгол, Солонгосын Утга зохиолын семинар болно

2012 оноос уламжлал болон явагдаж байгаа Монгол, Солонгосын утга зохиолын семинар маргааш Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болох гэж байна. Энэхүү семинарыг “Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар нээж, зохиолч Г.Сүхзориг, П.Нямлхагва нар илтгэл тавих юм байна.

Тухайлбал П.Нямлхагва “Монгол яруу найраг дахь эрчим хүч долгионы тухай” илтгэл тавих аж. Энэхүү утга зохиолын семинарыг 2015 онд БНСУ-д зохион байгуулж байжээ. Ийнхүү хоёр улсад ээлжлэн зохион байгуулахаас гадна хоёр улсын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан гурван цуврал сэтгүүл хэвлэн гаргажээ.

Энэхүү семинарын үргэлжлэл, яруу найрагчдын уншлага Төв аймгийн Баян өнжүүл болоод Дундговь аймгийн Өлзийт суман дахь дэлхийд алдартай Өөш манханд үргэлжлэх юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *