Categories
гадаад мэдээ

Риогийн олимпийн усан сангийн өнгө хувирчээ

Олимпийн өндрөөс харайх дасгал хийдэг усан сангийн ус номин цэнхэр байснаа гэнэт нов ногоон өнгөтэй болсон явдал тамирчдыг төөрөгдөлд оруулж байна. Энэхүү явдал 10 метрийн тавцангаас үсрэх тэмцээний сүүлийн шатанд болсон байна. Тэмцээнд оролцогчид аргагүй эрхэнд энэхүү ногоон усруу үсэрч тэмцээнээ үргэлжлүүлжээ.

Даваа гаригт энэ төрлөөс хүрэл медаль хүртсэн Том Дали энэ талаар жиргэсэн нь олны анхаарлыг татаж эхэлжээ. Тэмцээнээ өндөрлөсөн Британийн тамирчин Тониа Кооч “Би ийм усанд хэзээ ч үсрэхгүй” хэмээн мэдэгджээ. Бразилийн зүгээс тайлбарлахдаа “Бид усанд шалгалт хийж үзсэн. Ямар ч хор нөлөө байхгүй нь тогтоогдсон. Бид юунаас болж өнгө нь өөрчлөгдсөнийг судалж байна” хэмээжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *