Categories
мэдээ нийгэм

Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар болов

Засгийн газар анхдугаар хуралдаан өчигдөр долоодугаар сарын 27-нд болсон. Уг хуралдаанаар УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталсан. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болоод байгаа.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн аж. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *