Categories
гадаад мэдээ

Орос улс 250 гаруй тамирчнаа олимпод илгээх болсноо зарлав

Өчигдөр Оросын Холбооны улсын “Олимпийн Хороо” нийтдээ 250 гаруй тамирчнаа ирэх сард болох “Рио 2016” олимпийн наадамд илгээх болсноо зарлажээ. Уг нь Олимпийн баг нь 387 тамирчинтай боловч Путины нэрлэсэн “ялгаварлан гадуурхсан” шалтгаанаар 100 гаруйг нь оролцох эрхгүй болгосон гэнэ. Эдгээрийн дотор хөнгөн атлетикийн 68 тамирчин багтаж байгаа аж. Олимпийн тамирчдыг үдэх арга хэмжээний үеэр В.В.Путин “хэзээ ч сэргээш илэрч байгаагүй Елена Исинбаева зэрэг оддыг оролцуулахгүй болсонд харамсаж байна” гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр “бид сэргээштэй хэзээ ч нэр холбогдож байгаагүй тамирчдаа ялгаварлан гадуурхахыг тэвчихгүй” гэж В.В.Путин тамирчдаа “Рио-2016”-д үдэх ёслолын үеэр Кремльд хэлсэн байна. Энэ үеэр олимпийн хоёр удаагийн аварга Исинбаева нүдэндээ нулимстайгаар тамирчдыг үдэн, тэднээс “юу чаддагаа харуулах хэрэгтэй шүү” хэмээн уриалсан байна. Оросын “Олимпийн Хороо”-ны тэргүүн Александр Жуков “Рио 2016”-д явах тамирчдын бүрэн жагсаалтыг долдугаар сарын 30-нд зарлахаа мэдэгджээ.Ингэж хойшлуулсан шалтгаан нь зарим спортын холбоод, тухайлбал гимнастикийн төрлийн тамирчдын хариу ирээгүй байгаатай холбоотой аж. Энэ долоо хоногийн эхээр “ОУГХ” Оросын 21 тамирчнаас оролцох боломжтой тамирчдын жагсаалтыг гаргаж, Олон Улсын Олимпийн хорооноос эцсийн зөвшөөрлийг хүлээж байна гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *