Categories
мэдээ нийгэм

Зам дээрх хөдөлгөөний эрчмийн тооллого 68 цэгт хийгдэж байна

Зам, тээврийн сайдын 2016 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 87 дугаар тушаалын дагуу “Зам, тээврийн хөгжлийн төв”-өөс 2016 оны Улсын чанартай авто зам дээрх хөдөлгөөний эрчмийн тооллогыг улс орон даяар 68 цэгт хийж эхлүүллээ.

“Улсын чанартай авто зам дээрх хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгаа”-ны ажлыг улиралд нэг удаа, жилийн турш дөрвөн удаа 24 цагаар хийж гүйцэтгэдэг бөгөөд улсын чанартай авто замаар зорчин өнгөрч буй тээврийн хэрэгсэл, тэдгээрийн тоо хэмжээг гаргаснаар авто замын сүлжээг хөгжүүлэх хэтийн болон ойрын хугацааны төлөвлөгөөг боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх, авто зам, гүүрийн барилгын засвар арчлалтын ажлын дарааллыг тогтоох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *