Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Арал худалдаж авах ч биш өөрсдөө арал байгуулъя” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы 2015 оны отгон дугаар хэвлэгдэн, уншигч та бүхний гар дээр очлоо. 16 нүүрээр хэвлэгдэн гарсан энэхүү дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан эрхмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарлаа.

Үндэсний эрх чөлөөний 104 жилийн ойг тохиолдуулан түүхийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайханы “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.
“Өдрийн сонин”-ы зүгээс тэсгим хүйтэн, утаатай өвлийн улиралд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс халуун орны дулаан амьсгалтай нэгэн арал худалдаж аваад, иргэдээ тэнд ганц сар хэртэй амьдруулчихдаг болбол яасан юм гэсэн санааг өмнө нь гаргаж байсан. Тэгвэл энэ удаад арал худалдаж авах биш өөрснөө байгуулчихъя гэсэн саналыг дэвшүүлж байна. Энэ сонирхолтой санааг та манай сонины гуравдугаар нүүрэн дэхь “Арал худалдаж авах ч биш өөрсдөө арал байгуулъя” нийтлэлээс уншаарай.
Эрүүл мэндийн дөрөвдүгээр нүүрт шарталтыг хэрхэн богино хугацаанд намжаах талаарх “Миннессота лайф” эмнэлгийн зөвлөх эмч доктор Н.Дэмидмаагийн ярилцлага болон хатигийг хэрхэн эмчлэх талаарх Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын клиникийн сувилагч Д.Буяндэлгэр нарын зөвлөгөө багтлаа. Утга зохиолын 11 дүгээр нүүрт “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралд орсон зарим шүлгээс оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *