Categories
мэдээ нийгэм

Д.Дэмбэрэлнямбад шагнал гардуулна

МУИС-ийн Хими, химийн технологийн тэнхимийн багш, доктор Д.Дэмбэрэлнямба Шинжлэх ухааны салбарын “Технологийн дэвшлийн шагнал”-ыг хүртэж буй билээ. Түүний шагналыг өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд гардуулах юм. Д.Дэмбэрэлнямбын хувьд адууны яснаас кальци гаргах судалгаагаа 2008 оноос эхлүүлжээ. Адууны яс хамгийн бөх, кальцийн агууламж өндөр. Хүний биед нэвтэрших, зохицохдоо амархан аж. Хэдийгээр адуу хүний биеийн жингээс 4-5 дахин их жинтэй ч хүнээс 30 дахин их кальцийг хоол хүнсээрээ авч байдаг гэдгийг тэрбээр судалгаагаараа нотолж чадсан байна. Дашрамд дурьдахад, түүний шагналыг 100 сая төгрөг дагалдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *