Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Нийслэлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран өнөөдөр “Хөдөлмөрийн аварга”-уудаа шалгарууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд 800-аад мянган хөдөлмөр эрхлэгчид байдгаас жил бүр авьяас билэг, ур ухаанаараа бусдыгаа хошуучилсан 40 хүнийг хөдөлмөрийн аваргаар өргөмжлөн, урамшуулдаг билээ. Энэ удаад “Өдрийн сонин”- Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалайн нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган ажлын үр дүнгээрээ нийслэлчүүдээ тэргүүлсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулсан байна. Тэрбээр 1998 оноос өнөөг хүртэл “Өдрийн сонин”-д тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд Ган үзэгтэн, хөдөлмөрийн хүндэт медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болон “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналтнаар тус тус шалгарч байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *