Categories
мэдээ нийгэм

Эрээнд монгол эмэгтэйг хөнөөсөн сэжигтнийг байцааж байна

БНХАУ-ын Эрээн хотод 17-18-нд шилжих шөнө манай улсын иргэн болох нэгэн эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Эрээн хотын “Улаан дэнлүүний гудамж”-д байрлах эмэгтэйчүүдэд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж байх үедээ амь насаа алдсан гэх мэдээллийг албаныхан мэдээлж байгаа юм. Хэргийн сэжигтнийг баривчилсан эсэхийг ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Эрээн хотын цагдаагийн хэлтсээс хэргийг шуурхай эрэн сурвалжилж сэжигтнийг баривилсан талаар мэдээллийг ирүүлсэн” гэлээ. Сэжигтнийг байцааж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *