Categories
мэдээ нийгэм

ОХУ-руу тээврийн хэрэгслээр зорчихыг түр хоригложээ

ОХУ руу визгүй зорчиж эхэлснээс хойш хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс өсч үүнтэй холбогдуулан хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаа ажээ.

Тиймээс ОХУ-ын тал зөвшөөрлийн бичиг олгох хүртэл зөвхөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд зөвшөөрөл өгөх юм байна. Энэ хугацаанд иргэдийг улс хоорондын байнгын зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлэх эсвэл суудлын автомашинаар ОХУ руу зорчихыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо санууллаа. Хоёр улсын Засгийн газар хоорондын Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар байнгын бус зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 байхаар тохиролцсон аж.

20150323-056

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *