Categories
story-news

Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм

Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн аянгад цохиулж нас баржээ DNN.mn

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Өндөр хөхийн-Уулын ар бэл гэх газар гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг өчигдөр Мянгат сумын Эрүүл мэндийн төвийн эмч хүлээн авсан байна.

Эмчийг очиход, 17 настай Ц, 17 настай Г нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн 25 настай Б-гийн биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ

Categories
story-news

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна DNN.mn

Улаанбурхан өвчнөөр 47 настай иргэн халдварласан болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Улаанбурхан өвчний эхний тохиолдол 47 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн болох нь долдугаар сарын 31-ний өдрийн лабораторийн оношоор батлагдсан. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсанаас нэг нь дотоодын тохиолдол боллоо. Мөн сэжигтэй нэг тохиолдлыг бүртгэж, хяналтад аваад байна. Тохиолдол батлагдсантай холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хоёр удаа хийлээ. Үнэлгээгээр улаанбурхан өвчин дунд зэрэг гэж үнэлэгдэж байгаа ч идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд орсон. Тохиолдлын удирдлагын штабыг сайдын тушаалаар батлан ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд зургаан чиглэлээр бүх эрүүл мэндийн байгууллагад энэ өвчлөлийг тандан судлах, эрсдэлд бэлэн байх үүрэг чиглэл өгсөн гэлээ.

Түүнчлэн 725 хавьтлыг тодорхойлж, голомтын вакцинжуулалтыг зохион байгуулж, 67.1 хувийг дархлаажуулалтад хамруулжээ.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад гурван удаагийн сургалт зохион байгуулж, 1200 эмч, мэргэжилтнийг хамруулсан байна. Улаанбурхан өвчний тархах эрсдлийг бууруулах, өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор нийт иргэдэд, эрсдэлд өртсөн хүн амд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалт зохион байгуулах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж дархлаажуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, яаралтай вакцинжуулалтад хамруулах. Улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдлийн үнэлгээг нарийвчлан гаргаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс зохион байгуулах.

Гадаад улсаас ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, эргэх холбоо тогтоохын тулд очих газрын хаяг, утасны дугаарыг бүх шатны байгууллага (Хил хамгаалах газар болон хилийн цэргийн байгууллагууд) авах. Нөхөн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулах. Тандалтыг эрчимжүүлж голомтыг яаралтай цомхотгох. Өвчилсөн иргэдийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх. Хүнд

шатлал, хөнгөн шатлалаар тусгайлан ялгаж эмчлэх. Вакцин хийлгүүлээгүй хүүхэд, иргэдээ үе шаттай вакцинд бүрэн хамруулах.

Ахмад настан, зүрхний болон тархины цусан хангамжийн алдагдалтай, сахарын өвчтэй эмзэг бүлгийн иргэдээ нэн тэргүүнд дархлаажуулалтад хамруулах талаар Улсын онцгой комисс уржигдар хуралдаж дээрх үүрэг чиглэлүүдийг өгчээ.

Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бид Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар оров. Тус кабинетын үүдэнд 10 гаруй хүн улаанбурхан, улаануудын эсрэг вакцинд хамрагдахаар оочерлож байв. Мөн эмнэлгийн удирдлагууд улаанбурхан өвчний тохиолдол гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд хуралтай байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн лавлах дээр бага насны хүүхдээ тэвэрсэн ээжүүд “Нүүр болон биеэр нь тууралт гараад байна хаана үзүүлэх вэ” гэсээр ээлж дараалан ирж байлаа. Лавлахын ажилтнууд 7, 8, 9 дүгээр цонхон дээр очиж үзүүлэхийг зөвлөж байв.

Мөн ахлах ангийн эрэгтэй сурагч “Би олон улсын зусланд амарч байхад ковидын нэг тохиолдол илэрсэн. Тиймээс зусланд амарч байсан бүх хүүхдүүдээ ковидын

гэсэн юм” гэхэд “маргааш 11 цаг хүртэл ковидын шинжилгээг амбулаториор өгөх боломжтой” гэв.

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурхан өвчний голшинж тэмдэг нь томтолбот, гөвдрүүт тууралт дээрээс доош чиглэлтэй гардаг

Улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Мөнхзултай ярилцлаа.


-Улаанбурхан гэж ямар өвчин бэ?

-Улаанбурхан нь халууралт, амьсгалын замын болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гөвдрүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин юм. Энэ нь амьсгалын замаар дамждаг, халдварын эх уурхай нь улаанбурхан өвчнөөр өвдсөн хүн байдаг. Улаанбурхны вирус нь халдварлахдаа амьсгалын дээд замд байрлаад ханиах, найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар агаарын урсгалаар нэлээд хол цацагддаг. Халдвартай хүнтэй ярих, шүргээд өнгөрөх төдийд ч энэ халдварыг авах боломжтой.

-Улаанбурхан өвчний илрэх гол шинж тэмдэг нь юу вэ. Нууц үе нь хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?

-Улаанбурхан өвчний нууц үе нь 7-11 хоног байдаг. Хамгийн багадаа долоо хоног, түүнээс цааш 28 хоног хүртэл хугацаанд нууц үе нь үргэлжилж болно гэж үздэг. Энэ өвчин цочмог байдлаар илэрдэг. Өндөр халуурна, цочимтгой болно, бага насны хүүхэд ууртай, уцаартай, уйлагнаж, тайван бус болох шинж тэмдэг эхэн үедээ илэрнэ. Хоолны дуршил буурч, нойр өөрчлөгддөг. Дээрээс нь стимсоны гурвал буюу ринит, ларингит, коньютивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг. Ринетийн үед найтаах, хамар нь битүүрэх, усан нус гоожиж байгаад яваандаа ногоон өнгөтэй болно. Ларингитын үед хуурай ханиалгадаг, шаналгаатай олон удаа хуцуулж ханиалгах, хоолой сөөнгөтдөг. Кониктивит нь нүдний салст улайж хавагнах, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах шинж тэмдэгтэй. Эдгээр нь амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдгүүд юм. Улаанбурхны эхний үед халуурч, нүдний зовхи нь хавагнадаг. Дараа нь үечилсэн байдалтайгаар тууралт гардаг. Эхний өдөр нүүрээр, дараагийн өдөр цээж нуруугаар гарна. Гурав дахь өдрөөс мөчдөөр гарах зэргээр дэс дараатай, дээрээс доош чиглэлтэй гардгаараа бусад өвчний тууралтуудаас онцлог байдаг.

-Уг өвчин нь хэр удаан эмчлэгддэг вэ. Гэрээр эмчлэх боломжтой юу?

-Эмнэлгийн нөхцөлд 7-10 хоног эмчилдэг. Хүндрэл гарсан тохиолдолд түүнээс удаан хугацаагаар эмчлүүлэх тохиолдол бий. Улаанбурхан өвчний үед менингит, уушгины хатгалгаа зэрэг бусад хүндрэлүүд ихэвчлэн үүсдэг.

Өмнө нь манайд 2015, 2016 онд 50 гаруй мянган хүн улаанбурхан өвчнөөр өвдсөн том дэгдэлт болсон. Энэ үед хөнгөн хэлбэрийн хүмүүсээ гэрээр эмчилж байсан тохиолдол их бий.

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан эмчилж байна. Улаанбурхан өвчний дэгдэлт их гарсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр туссан өвчтөнүүдийн хувьд эмч, эмнэлгийн байгууллагын хяналт, зөвлөмжийн дагуу эмийн эмчилгээ хийлгэн, гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлан, амин дэмээр тэжээллэг хоол хүнс хэрэглэх ёстой.

-Хэрхэн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Эхний үед хамгийн том дархлаажуулалт вакцин байдаг. Манай улсад хүүхдэд есөн сартай болон хоёр настайд нь улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакциныг товлолын дархлаажуулалтаар хийдэг. Энэхүү товлолт вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил хүртэлх хугацаагаар хамгаалагдана гэж үздэг. Хэрвээ вакциндаа хамрагдаж чадаагүй, ямар нэгэн байдлаар улаанбурхан өвчнөөр өвдөөгүй болон өвдсөнөө мэдэхгүй хүн байвал улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдана. Энэ нь 96 хувиас дээш хувийн халдвартай өвчин. Хамгийн их халдварлалт өндөртэй, хүн бүр өвчлөх боломжтой өвчин учраас олон нийтийн газар, дотоод орчинд явахдаа амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих хэрэгтэй. Бага насны хүүхдүүд товлолын вакциндаа хамрагдаж чадаагүй байвал хурдан хугацаанд товлолын вакцинд хамруулах шаардлагатай. Улаан бурхан нь вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин.

Есөн сартайгаас улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалт эхэлдэг учраас 0-9 сар хүртэлх насны хүүхдүүдээ шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, эцэг, эхчүүд нь вакциндаа хамрагдаж, хүүхдэдээ халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй.

-Уг өвчний вакцин 15 жилийн баталгаатай гэлээ. Хамгаалалтын хугацаа нь дууссан иргэдийн хувьд дахин вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Улаанбурхнаар өвдсөн хүн дахиж өвдөхгүй. Вакцины дархлаа нь суларсан сүүлд өвдөөгүй гэж бодож байгаа иргэд дархлаажуулалтдаа дахин хамрагдах юм. Эрүүл мэндийн яамнаас тушаал гарч бүх, өрх, дүүргийн эмнэлгүүдэд харьяалал харгалзахгүйгээр улаанбурхны вакциныг хийж эхлэх гэж байгаа.

Улаанбурхан өвчинд хамгийн их өртөх эрсдэлтэй нь 0-9 сар хүртэлх насны хүүхдүүд, урьд нь өвчлөөгүй, вакцинд хамрагдаагүй хүмүүс. Нэмэлт нэг тун вакциныг насанд хүрэгчдэдээ, хүүхдэд хоёр товлолт вакцин хийж байна.

-Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Бага зэргийн халуурах, вакцин хийлгэсэн газарт улайж, үрэвсэх, хөнгөн хэлбэрийн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ нь вакцин хийлгэсний дараахь хариу урвал учраас үүнийг өвчлөл гэж үзэхгүй.


Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дараахь тохиолдолд тарьж болохгүй. Үүнд:

-Гормон болон туяа эмчилгээ, дархлаа дэмжих болон дарангуйлах эм хэрэглэж байгаа хүнд

-Төв мэдрэлийн системийн эмгэгтэй хүнд

– Халуунтай болон цочмог халдварт өвчний үед

-Уг вакцины найрлагад орсон ямар нэгэн бодист харшилтай

-Өмнөх дархлаажуулалтад харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд

-Цусны системийн өвчнүүд лейкеми, хүнд хэлбэрийн цус багадалт

-Бөөрний дутагдалтай өвчтөнд

-Ээнэгшлээ алдсан зүрхний эмгэгүүдийн үед

-Жирэмсэн

-Өмнө нь неомицин хийлгээд хүнд харшлын шинж илэрсэн

-Гаммаглобулин хийлгэснээс хойш 45 хоногийн дотор

-Хүнд хэлбэрийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд

-Цус, сийвэн сэлбүүлснээс хойш гурван сарын дотор зэрэг эдгээр тохиолдолд тус вакцинд хамрагдаж болохгүй.

Л.МИНЖМАА

Т.АЛТАНМИНЖ

Categories
мэдээ спорт цаг-үе

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна.

Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 хувь үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний төсөл юм. Нийслэлийн төвийн 4 хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна. Тухайлбал, 5 шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг хоногт нэвтрүүлнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ.  Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна.

Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж буй. Тус нэгж мөн дүүжин замын тээвэр “UBCABLE”, их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Буйр нуур орчмын хясааг түүхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Буйр нууранд аялж буй хүмүүс нуураас хясаа түүж, чанаж идэх тохиолдол гарч буйтай холбоотойгоор Экологийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг гаргалаа.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номонд орсон юм. Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 г жинтэй бодгалиуд элбэг таардаг.

Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхитэй ажиллаж хаана. Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.

Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг байна. 

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Э.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал нар барилдана DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадам арван нэг дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр манай улсын тамирчдаас чөлөөт бөхийн хоёр тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, 50 кг-д Д.Отгонжаргал анхны барилдаанаа хийх бол 68 кг-д Э.Дэлгэрмаа дагах барилдаанаа хийнэ.

Барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.

Categories
story-news

ТОЙМ: “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв

ТОЙМ: “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа DNN.mn

Орон нутгийн хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Аймаг, нийслэлийн Хурал 2024 оны наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгууллаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах, сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэн ажиллана.

Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 12-ноос өмнө Сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

Сум, дүүргийн сонгуулийн хороо Хэсгийн хороог 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс өмнө дарга болон зургаа эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм DNN.mn

“Парис-2024” зуны олимп шувтарлаа. Монголчуудын хувьд ганц мөнгөн медальтай энэ удаагийн олимпийг дуусгаж байх шиг байна. Өөр медаль горьдох шаанс ч алга. Уг нь манайх Парис руу 32 тамирчнаа илгээсэн. Тэд олимпийн есөн төрөлд хурд, хүчээ сорив. Гэвч жүдо бөхийн эмэгчтэйчүүдийн -48 кг-ын жинд авсан ганцхан мөнгөн медальтайгаа олимпоо өндөрлүүлэх нь ээ.

Дэлхийн хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон энэхүү спортын их наадамд зодоглож буй тамирчдаа харахад үнэхээр сэтгэл дундуур оргиод болж өгөхгүй юм. Үзэгчид, фанатууд бол дэмжиж байгаа тамирчнаа харж огшиж, омогшиж, оргилж буцалж, сэтгэлийн жаргал таашаал мэдрэхийг хүсдэг. Тамирчин хүн ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдөгчдөө буулгаж авч байгаа тэр торгон мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Харамсалтай нь манай тамирчид тэгж чадсангүй. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 30 жил ийм дүр зураг ажиглагдлаа. Энэ нь тухайн тамирчны карьерт муу урхагтай. Жишээлбэл, саяны олимпоос харж байхад манай тамирчид тоглолтдоо ер орж өгөхгүй байгаа нь хүн бүхний нүдэнд ил байсан. Шуулуухан хэлэхэд, яг тэмцээн эхлэнгүүт гөлийчихдөг. Анхаарал, төвлөрөл нь маш сул. Сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй. Бодол санаа нь өөр газар тэнэж байдаг гэлтэй. Ямар ч идэвх санаачилга, тэмцэл байхгүй. Дайчин биш харагдах юм. Өрсөлдөгчийнхөө өөдөөс дайралт хийхдээ уран ухаан, авхаалж самбаа гаргахдаа үнэхээр лазан, хойрго. Урсгалаараа гөлийж байгаад буугаад өгчихдөг. Үүний гол шалтгаан нь аваагүй шагналаа алдчихна гэсэн сэтгэл зүйн айдастай нь холбоотой юм шиг. Яагаав, улсаас олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал өгдөг болсон доо. Олимпийн наадмын алтан медалийн эзэн дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медаль хүртсэн бол хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр авна. Харин дэлхийн аваргаас алтан медаль авбал хоёр сая, мөнгөн медаль бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал тус, тус олгох Ерөнхийлөгчийн зарлиг үйлчлээд арав гаруй жил болж байна.

Тухайн тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртээд хоёр сая төгрөгийн урамшуулал авах эрхтэй байлаа гэж бодъё. Дараа нь олимпийн наадамд ялалт байгуулж алтан медаль хүртээд дөрвөн сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо гэхэд сар бүр нийтдээ зургаан сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Энэ мөнгийг насан туршдаа авах эрхтэй. Сард зургаан сая төгрөг гэхээр жилд 72 сая төгрөг тухайн тамирчинд ажил хийсэн, хийгээгүйгээс нь хамаарахгүйгээр дансанд нь автоматаар ороод байна. Арван жилд 720 сая төгрөгтэй болно. Хорин насандаа олимп, дэлхийн аварга болсон тамирчин 60 нас хүртлээ энэ урамшууллыг авлаа гэхэд бараг 30-аад тэрбум төгрөгтэй болсон байх нь ээ. Хэрэв олимпийн медаль хүртэх юм бол насан туршдаа ийм тэтгэмж авах боломжтой гэсэн сэтгэл зүй манай тамирчдыг алаад байгаа хэрэг. Аваагүй энэ шагналаа авсан мэт төсөөлж, тэрийгээ алдчих вий гэсэн түгшүүрт автан тэмцээний үеэр биеэ барьж, ерөөсөө хөдөлж чадахаа байсан нь худлаа биш. Бид ч юм үзээгүй ядуу хоосон улс гэдэг нь үнэн л дээ. Тэгсэн ч гэсэн аваагүй шагналаа алдчихна гэсэн айдастай хэдэн тамирчид маань ямар ч тэсрэлт, тэмцэл хийж чадалгүй ойчоод өгөх юм. Энэ бүхэн тамирчны бие бялдрын хэлэмж, сэтгэл зүйн байдлаас нь тод уншигддаг шүү.

Саяын олимпоос мөнгөн медаль авдаг жүдочин охины хувьд анхнаасаа тийм сул байсан уу гэвэл бас ч үгүй юм аа. Мөнгөн медаль автлаа ярих юм байхгүй сайхан тэмцэлдсэн. Монгол түмнээ ч огшоож чадсан. Гэтэл алтан медалийн төлөө барилдахдаа яг хуучцуул шигээ гөлөрчихөөд гараад ирсэн. Мөнгөн медальдаа ханачихсан аятай. Царай, үйл хөдлөл нь цаанаасаа л цадчихжээ гэмээр. Алт, мөнгө хоёрын ялгаа ч бараг байхгүй дээ гэсэн бодолтой харагдахаар. Дээрээс нь тамирчдын тархийг ганц барьдаг хүн бол энэ хэдэн багш, дасгалжуулагчид. Тэд “Ялсан ч, ялагдсан ч медаль дээрээ буулаа. Одоо болно. Насан туршийнхаа хоолтой болчихлоо” гээд хэлбэл өнөөх тамирчин мэдээж ханачихна шүү дээ. Тэгээд ч ийм сэтгэл зүйтэй дэвжээн дээр гарсан тамирчин яаж ч хичээгээд уран барилдаан гаргаж чадах уу. Гөлөрч байгаад ойчоод өгснийг бодохоор харамсмаар. Хэрэв аваргын алтан медалийг зүүсэн Японы тамирчинтай шөвгийн дөрөвт таарсан Шведийн 18 настай охинтой таарсан бол ёстой арчуулах байсан биз. Цунадо Нацуми энэ швед тамирчинтай үзэхдээ зүгээр л мах болчихсон байсан. Анхныхаа олимпоос хүрэл медаль хүртсэн тэр швед охиныг манай тамирчин яагаад ч барахааргүй тийм тэмцэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй юм билээ. Түүний дэргэд өөрийн тамирчныхаа барилдааныг харахад үнэхээр урам хугармаар. Тэмцэлгүй, дайчин биш.

Ер нь тамирчин хүн тэмцээндээ орох тусмаа урам авч, цэнэглэгддэг биш билүү. Гэвч энэ бүх шинж чанарыг тамирчдаасаа олж харахгүй болохоор гутармаар санагдах юм. Тамирчдын амжилт, идэвх санаачилгыг хойш татахад хамгийн том нөлөөлөгч нь сар бүр өгдөг мөнгөн урамшуулал. Мэдээж тамирчныхаа амжилтыг үнэлэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ насан туршид өгдөг нь үнэхээр том тэнэглэл. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Амжилт гаргасан үед нь нэг удаа шагнадаг байх хэрэгтэй. Алтан медаль авбал ахиухан. Мөнгө авбал бага. Хүрэл медаль хүртсэн бол амсуулах төдий. Шагналт байранд орвол урамшуулал тооцдоггүй байхаар ч юм уу. Тэгэхгүй болохоор энэ насан туршийн урамшуулал чинь тамирчны амжилтад асар хортой байна.

Насан туршдаа авах тэтгэмжиндээ сэтгэл ханаад спортын карьераа орхиж, нам даган даргын суудалд тухалсан олимпийн аваргуудын жишээ ойрхных. Бусад орны тамирчид гурав, дөрөв дэхээ олимпдоо оролцоод явж байхад манайхан яаж байна. Ажил хийхгүйгээр улсаас бэлэн тэтгэмж аваад сууж байгаа хүмүүст спортын ноён оргилд гарах нь тийм ч сонин биш. Уг тамирчин хүний хувьд олимп, дэлхийгээс медаль авна гэдэг гайхалтай амжилт. Дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойрч, олимпийн тэнгэрт улсынхаа тугийг мандуулаад ирсэн тамирчнаа урамшуулах нь буруу биш. Гэхдээ үнэлэмж нь зөв байх ёстой. Ганцхан удаа оцойтол нь шагнадаг байя. Тэгэхгүй болохоор Монголын тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад хөдлөхөө байжээ. Хуучин арай ч ийм байгаагүй юм шүү.