Categories
мэдээ нийгэм

“B Production”: Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө DNN.mn

“NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан Инстаграмм хуудастаа бичлэг оруулж, “B Production”-той 90 ба 10 хувийн харьцаатай гэрээ хийж, дуулдаг гэдгээ мэдэгдсэн юм. 90/10 харьцаа нь продакшнуудын хувьд энгийн жишиг. Харин 10 хувьд ноогдох төлбөрөө өгдөггүй, мөртлөө “Хувцаснуудаа авчирч өг” хэмээн хүн ёсны бусаар харьцсан гэж Н.Энэрэлсайхан ярьсан.

“B Production” нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдын продакшн юм. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн үеэр Н.Энэрэлсайхан түүний багт багтаж, шилдэг оролцогчдын нэг болсон. Шоуны дараа Д.Болд хэд хэдэн залуу уран бүтээлчдэдээ продакшнаар дамжуулан цомог, клип хийсэн юм.

Харин “B Production”-аас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Үүндээ Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд худал мэдээлэл тараасан тул залруулга гаргахыг хүссэн байна. Мөн шүүхэд хандаж, асуудлын үнэн мөнийг тогтоолгон, нэр төрөө сэргээлгэнэ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Самбо бөхийн УАШТ Булган аймагт болно DNN.mn

Монголын самбо бөхийн холбооны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар 2-нд Булган аймгийн cпортын ордонд болно. Тэмцээнийг самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, улсын начин Жигмэдийн Оргилболдын нэрэмжит болгон зохион байгуулагдах юм. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг хүч үзнэ. Харин эмэгтэйчүүд 50, 54, 59, 65, 72, -80, +80 кг болон байлдааны самбын 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг тус бүрд нийт 21 жинд болох юм.

Categories
мэдээ цаг-үе

2022 онд цахим гэмт хэргийн улмаас 21.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ DNN.mn

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 4825 бүртгэгдсэн бол 2022 онд 8563 буюу 77.5 хувь өсжээ. Нийт хэрэгт эзлэх хувь 24.2 буюу нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчинд гарсан гэмт хэргийн араас ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван,

“Нэг цаг тутам нэг хүн цахим орчинд залиланд өртөж байна. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг үйлдэх арга барил нарийсч эзэн холбогдогч тогтоогдоход хүндрэлтэй байгаагаас гадна хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хомс байна.

2020 цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирол 1 тэрбумд хүрэхгүй байсан бол 2 жилийн дараа буюу 2022 онд 21.9 тэрбум төгрөг болтлоо өсжээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч архи үйлдвэрлэж байсан хэрэг гарчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б” нь хашаандаа байрлах гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.Мөн иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийд коронавирусийн халдварын тоо буурсан ч, нас баралтын түвшин өсчээ DNN.mn

Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий даяар коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо буурсан ч энэ халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдсэн байна. Өнгөрсөн сарын 26-наас нэгдүгээр сарын 22-ны өдрийн хооронд дэлхий даяар 11 сая хүн коронавирусийн халдвар авч, харин 55 мянга гаруй хүн энэ халдварын улмаас нас барсан байна. Өмнөх 28 хоногтой харьцуулахад нас баралт 13 хувиар нэмэгджээ. Харин халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд 25 хувиар буурсан байна. Коронавирусийн халдварын шинэ тохиолдол ихээр бүртгэгдсэн орнуудын тоонд Япон, АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Бразил зэрэг улсууд багтжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 664 873 023 хүн коронавирусийн халдвар авч, 6 724 248 хүн нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Франц Улстай хамтрах боломж нээлттэйг онцлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв.

2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.

Categories
гадаад мэдээ

​Жастин Бибер бүх уран бүтээлээ худалдав DNN.mn


Дэлхийн залуу поп оддын нэг Канадын дуучин Жастин Бибер өөрийн бүх уран бүтээлүүдийн эзэмших эрхийг бөөнд нь $200 саяар зарсан тухай “Hipgnosis Songs Capital “компани зарлажээ. “Hipgnosis Songs Capital” нь санхүүгийн аварга корпорац “Blackstone” болон Их Британийн “Hipgnosis Song Management” компанийн хамтран байгуулсан хөгжмийн менежмэнтийн компани юм.

Сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг бүхэлд нь худалдаж аваад урт хугацааны турш янз бүрийн хэлбэрээр орлогын эх үүсвэр болгон ашигладаг бизнесийн загвар дэлгэрч эхлээд байна. Өөрөөр хэлбэл хөгжмийн бүтээлийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгож байгаа юм.

Өмнө нь Боб Дилан, Брюс Спрингстин зэрэг ахмад уран бүтээлчид ийм гэрээ байгуулж, бүтээлүүдийн каталогоо мөнгө болгож байсан бол бас орчин үеийн уран бүтээлчид ч бас ингэдэг болоод байгаа. Тухайлбал Биберээс өмнө поп од Шакира ийм гэрээ байгуулсан юм.

“Hipgnosis” компани Биберийн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гаргасан 290 орчим уран бүтээлийн эрхийг худалдаж авчээ. Үүнд нь түүний “Baby”, “Sorry” зэрэг хит дуунууд багтсан байна. Бага насандаа “YouTube” платформаар олны танил болж байсан 28 настай Жастин Бибер сүүлд дэлхийн хэмжээний од болж, цомгууд нь 150 сая гаруй хувь борлогдсон юм. Түүний цомгууд Биллбордын жагсаалтад найман удаа тэргүүлж, дуунууд нь зөвхөн “”Spotify сүлжээгээр 32 тэрбум гаруй удаа цацагдаж байжээ гэж ”AFP” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023” мөсний баярын үйл ажиллагаанд 1000 гаруй хүн оролцлоо. DNN.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, үндэсний өв соёл болох үндэсний сурын харвааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023” үйл ажиллагааг энэ сарын 21-нд зохион байгууллаа.

Мөсний баярт тус аймгийн 20 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн хамрагдаж нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүлсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Энэ үеэр байгууллага хамт олны хурд хүч, авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр зургаан төрлийн тэмцээн зохион байгуулсан аж. Үндэсний сур харваа, мөсний шагай, олс таталт, тэшүүр, үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн, хээрийн цайны амталгаа гэх мэт тэмцээнд нийлбэр дүнгээр Цагдаагийн газрын баг хамт олон түрүүлсэн юм.

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, “Тайшир Гуулин” УЦС, Тайшир сумын ЗДТГ хамтран зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

“Зөвлөлдөж шийдье” санал асуулга эхэллээ DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ. Эхний шатны санал асуулга 2023 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдана. Мөн статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байгаа аж.

Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар “Зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно. “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Categories
гадаад мэдээ

​“iPhone” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэнэ DNN.mn

АНУ-ын “Apple” компани “iPhone” загварын гар утаснуудынхаа 25 хувийг Энэтхэгт үйлдвэрлэхийг зорьж байна гэж тус улсын Худалдааны сайд Пиюш Гоял мэдээлжээ. “Apple” одоогоор үйлдвэрлэлийнхээ 5-7 хувийг Энэтхэгт явуулж байна. Хэрэв би андуураагүй бол тэд цаашид энэ үзүүлэлтээ 25 хувь хүргэж нэмэгдүүлэхээр зорьж байна” гэж тэрбээр бага хурлын үеэр хэлжээ. Харин “Apple”-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тодруулга өгөөгүй байна. Өнгөрсөн онд “Apple” компани “iPhone 14” гар утсаа Энэтхэгт угсарч эхэлснээр худалдаанд гаргах гэж буй хамгийн сүүлийн үеийн загварын гар утсаа тус улсад анх удаагаа үйлдвэрлэсэн юм. “Apple” Энэтхэгт 2017 оноос хойш “iPhone” гар утаснуудаа угсарч байгаа боловч ихэвчлэн хуучирсан загварууд байжээ.

“Apple”-ийн “iPhone” гар утасны гол угсрагч компани болох Тайванийн “Foxconn” нь Энэтхэгийн зүүн нутгийн Ченнай хотын ойролцоох Сриперумбудур хотод ухаалаг гар утаснуудыг үйлдвэрлэдэг юм. Хятадад “iPhone” гар утаснуудынхаа дийлэнх хувийг үйлдвэрлэдэг “Apple” үйлдвэрлэлийнхээ байршлыг төрөлжүүлэхийг зорих болсон бөгөөд өнгөрсөн жил “COVID-19” халдвар тархаж, Хятадын Жэнжоу хот дахь дэлхийн хамгийн том “iPhone” гар утасны үйлдвэрийн ажилтнууд эсэргүүцлийн жагсаал хийж, мөн “Foxconn” компани үйл ажиллагааг нь хариуцдаг “iPhone”-ын үйлдвэрт угсрах үйл явц түр тасалдсан юм гэж “CNBC” мэдээлэв.