Categories
соёл-урлаг

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ 582.32 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ DNN.MN

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 12 дугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарсан байна.

Categories
соёл-урлаг

ОН ГАРСНААС ХОЙШ 175 ӨРХӨД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ DNN.MN

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг 2 нэгжээр буулгаж, 6 хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63.171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм.

Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг циклтэй.

Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.

Categories
соёл-урлаг

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 87.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЖЭЭ DNN.MN

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 800.1 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
соёл-урлаг

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 23.6 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ DNN.MN

Төгрөгийн хадгаламж 2022 оны 12 дугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 304.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.2 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 11.3 (90 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 196.4 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
соёл-урлаг

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ Б.СОЛОНГО АХАЛНА DNN.MN

”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний брэнд төгрөгийн картыг БНСУ-д, тус улсын “БиСи карт”-ыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломжтой боллоо DNN.mn

Ингэснээр хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

Хууль, эрх зүйн орчны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой, хамтран ажиллах энэ гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-ын “Биси карт” байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц банк хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүү болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл бүрдээд байна. Төлбөрийн системийн шинэчлэлийг нэвтрүүлснээр үндэсний брэнд төгрөгийн картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох зорилт тавьж ирсэн. Энэ хүрээнд Монголбанк, БНСУ-ын КТ группийн охин компани “БиСи карт” байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан юм.

БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг “БиСи карт” байгууллага нь тус улсын харилцаа холбооны томоохон операторын нэг бөгөөд 1983 онд байгуулагджээ. Одоогоор 30 сая орчим карт гаргаж, жилд 5 тэрбум гүйлгээ дамжуулж байгаа нь Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч болж байгаа аж.

Монголбанк нь ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран 2012 онд гаргасан билээ. Өнгөрсөн оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдсан нь картын зах зээлийн 55 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлбэл, зардлын таван хувийг олгоно DNN.mn

Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг “Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар эмчилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн санхүүгийн асуудалд санал гаргах орон тооны бус зөвлөл” зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувьтай тэнцэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг юм.

Тус зөвлөл хоёр сар тутамд 1 удаа хуралдаж иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг.

Өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг тус зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 2011 оны байдлаар 36 байсан бол 2017 онд 26 болж буурчээ. Ойрын хугацаанд эл жагсаалтаас зургаан өвчнийг Монголд эмчлэх боломжийг бүрдүүлж, мэс засал болон технологи нутагшуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд манай 60 гаруй бөх оролцож байна DNN.mn

Олимпын хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга, Зөвлөлт-Оросын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлж байна.

1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аварга З.Болортунгалаг, Азийн АШТ-ий медальт Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан, Д.Оргилох тэргүүтэй 60 гаруй бөх зодоглож байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын ЕБС-ийн сургалтын системд Финланд улсын “EDUTEN” флатформыг нэвтрүүлэх төслийн нээлт боллоо. DNN.mn

Нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ” Финланд улс боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс орон. Яагаад боловсролоороо дэлхийд тэргүүлсэн бэ гэвэл хүүхэд бүрт тэгш боломж, чанартай боловсрол олгох боломж олгосон улс юм байна. Финланд улсад нэг үг байдаг юм билээ. “Ямар сургуулийг сайн сургууль гэдэг вэ гэвэл гэрийн ойролцоо хамгийн ойрхон сургуулийг сайн сургууль гэдэг гэж” энэ нь тус улсад хувийн сургууль, улсын сургуулиудын чанарын ялгаа арилсан ийм улс орон гэдгийн жишээ юм. Манай Монгол улсад байгаа нэг асуудлуудын нэг бол хотын сургууль хөдөөгийн сургуулиудын чанарын ялгаа мөн хувийн хэвшил, төрийн сургуулийн яриа тэнгэр газар шиг ялгаатай болсон. Энэ нь ирээдүйд нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал үүсэх шалтгаан болно. Тийм учраас бид дэлхийд боловсролоороо тэргүүлдэг улс орнуудын сургалтын флатформыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлага байна” хэмээн хэллээ.

Уг флатформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “онцлох EDTECH” шагналыг 2022 онд хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ DNN.mn

Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын гурван бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2023 оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ

Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.