Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны авдрыг тавьжээ.

Тодруулбал, 10 байршилд буюу өгсүүр зам талбайд нийт 20 ширхэг давсны авдрыг байрлуулж, гурван тонн орчим давсаар дүүргэсэн байна.

Үүнээс гадна давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшил, орон сууцны болон гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн асалтад үзлэг шалгалт хийлээ.

Үзлэгийг гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувтай байна.
Үзлэг шалгалтаар Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ний хариуцсан 1-8 дугаар хороонд 8 Спэйшлтим ап ХХК-ний хариуцсан 9-14, 17-хороонд 10 гэрэлтүүлэг, Би Эм Жи Эл ХХК-ний хариуцсан 15, 16, 18,19, 20-хороонд 50 гэрэлтүүлэг асахгүй байгааг хариуцсан байгууллагуудад 5 хоногт багтаан засварлах үүрэг даалгавар өгсөн юм. Өгсөн үүрэг даалгаврын хүрээнд засварлах, шинэчлэх ажил эхлээд байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Categories
булангууд гадаад мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn

АНУ-ын эрдэмтэд Аризона муж улсын нутгаас 220 сая орчим жилийн өмнө буюу Триасын эриний сүүл үед амьдарч байсан хамгийн эртний хөлгүй, сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдэл олжээ. Энэхүү нээлт нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлууллаа гэж тус улсын “Virginia Tech” их сургуулийн хэвлэлийн албамэдэгдсэн байна.

“Палеонтологийн хамгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чулуужсан үлдэгдлийн эрэл хайгуул ямар их ач холбогдолтойг энэ олдвор дахин нотоллоо. Би энэ олдворын хоёр эгнээ шүдийг хараад хөлгүй, сээр нуруугүй амьтдын хамгийн эртний төлөөлөгч гэдгийг шууд ойлгосон. Ийм олдвор амьдралд нэг л удаа тохионо” гэж “Virginia Tech” их сургуулийн судлаач Бен Клигман хэлжээ.

Дэлхийд гурван төрлийн хоёр нутагтан (газар, уснаа явагч гэж бас нэрлэдэг) байдаг. Үүнд хамгийн түгээмэл нь сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан, харьцангуй ховор төрөл болох хөлгүй хоёр нутагтан бас багтдаг ажээ. Гадаад төрхөөрөө эдгээр амьтад мэлхий, гүрвэл зэрэг сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан амьтдаас илүү могой загастай илүү төстэй байдаг аж.

Сүүлийн хэдэн арван жилд палеонтологичид болон генетикчдийн хооронд хөлгүй хоёр нутагтан хэрхэн, хэзээ үүссэн талаар ширүүн маргаан өрнөсөөр байгаа юм. Нэг талаас, генийн судалгаагаар эдгээр хоёр нутагтан амьтад 370-270 сая жилийн өмнө буюу Цэрдийн болон Пермийн эрин үед, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүд үүсэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг баталдаг. Нөгөөтээгүүр, одоогоор олдоод байгаа олдворуудын хамгийн эртнийх нь Юрийн галавын эрин үед хамаарах бөгөөд тэдгээрийн нас нь ойролцоогоор 185 сая жил юм

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1198, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, хүний биед халдсан 64, эрүүлжүүлэх байранд хоносон 149 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn

АН-ын даргаар сонгогдоод буй Лу.Гантөмөрийг намын даргаар УДШ-д бүртгүүлэх материалыг өнөөдөр хүргүүллээ.

Мөн үеэр АН-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Шинэ намыг даргын сонгогдсон тухай материалыг ҮДШ-д хүргүүлэхээр ирсэн байна. Асуудал шийдэх гэхээр цаг хожиж, бусниулах гэсэн оролдлого хийж байна. Тэр бол хууль бус. Бид хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Харин АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж нэрлээд хуулийн дээгүүл алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах учиртай. УИХ-дахь АН-ын бүлэг гэдэг Монголын төр дахь АН-ын төлөөлөл. Харин Үндэсний бодлогын хороо гэдэг нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Шинээр сонгогдсон Лу.Гантөмөр даргыг бүртгүүлэхээр хуулийн дагуу материалаа бүрдүүллээ” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан. Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор энэ сарын 19-нд АН намын даргаа сонгосон юм. Намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдсөн. Олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон. Тэрбээр ҮБХ-ны 293 хүнээс 152 хүний саналыг авч ялалт байгуулсан байдаг.

Харин С.Эрдэнийн талын АН намын даргын сунгаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд намын даргаа сонгох юм. Мөн намын даргад нэр дэвшсэн 7 гишүүндээ өнөөдөр батламжийг нь гардуулах юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..

Сар шинийн баярын өмнө “Тэргүүний тариаланч, малчин, фермер”-үүдийг шалгаруулахаар болжээ. Энэ бол уламжлалт арга хэмжээ. Тэрг үүний хүмүүсийг шалгаруулах журамд юу гэж заасан, журмын дагуу хэн, хэн тодрох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ бүү хэл тендер хүртэл бүрхэг байсаар байгаад сүүлд нь бөөн хэл ам болдог. Байгаль цаг уур таагүй болж байгаа энэ үед ямар малчныг тэргүүний гэх бол.

Дахиж ургамал ургахгүй болтол нь бэлчээр тахалдаг ямаан сүрэг өсгөдөг малчныг шалгаруулах уу. Хэрэв цаг үеийн байдлыг мэдэрч санхүү зах зээлийг ойлгодог хүн сэн бол сүргийнхээ бүтэц дэх ямаагаа цөөлж чанаржуулах байсан. Энэ нэг л биш болоод байгаа дохио ирэх өвөл хатуу зөөлөн болох тухай тандалтаас амархан ажиглагдаж байлаа. Одоо ноолуур, мал, мах шиг үнэгүйдэж байгаа таваар алга. 1970-аад онд Шинэ Зеланд улсын хонины аж ахуй яг ингэж дампуурч фермерүүд махаа далайд хаяж байсан гэдэг.

Монголчууд мах иддэг, иддэг гэхэд өдөрт нэг гуя барахгүй. Ийм зах зээлгүй илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж мянга мянган малтай болсон хүнийг тэргүүний гэхэд хэцүү боллоо. Түүний оронд хүмүүст чанартай бү- тээгдэхүүн нийлүүлж байгаль орчинд нөлөө багатай ажилласан тахиачин, гахайчин, зө- гийчин, тэмээчин нарыг түлх үү урамшуулбал ямар вэ? Газар тариалангийн хувьд тэнгэр тэтгэж өөрөө ургасан тарианд нь биш хавар цагийн шар усыг торгоон барьж нуур цөөрөм тогтоосон хүн байдаг бол түүнийг л урамшуулмаар байна. Гол горхи ээлж дараагаар ширгэж байгаа энэ үед хайран усыг үерлүүлээд алдчихалг үй авч үлдсэн бол тэрг үүний төдийгүй эх оронч хүнд тооцмоор байна. Фермерийн аргаар мал өсгөх, усалгаатай газар тариалантай болох хоё- рын ард хүний нөр их хө- дөлмөр байж таарна. Хүүхдээ сургуулиас нь гаргаж өдөржин хонин дээр орхиж дэглэдэг малчин бол өрнөдийн оронд гэмт хэрэгтэнд тооцогддог.

Ж.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.

Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7,000 тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95,000 тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж.

Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90, хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Томуугийн вакцинд хүүхдүүдийн 30 хувийг хамруулаад байна DNN.mn

Өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлж буй юм. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насныхан 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан, 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдний 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан байна.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 мянга гаруй хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. ЕБС-ийн хичээл ирэх даваа гарагт эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх

• Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

• Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх

• Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх

• Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх

• Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх

• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх

• Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлэх боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтойг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ ?

• Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих

• Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх

• Амны хаалт байнга зүүж хэвших

• Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах

• Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх

• Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх

• Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх

• Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.

• Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна DNN.mn

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Г.Гангамөрөн: Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээнэ

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага хамтран ажиллаж байна. Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань түрээсийн төлбөр огт төлөлгүйгээр 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдаалах нөхцөл бүрдэж байна. Улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлийн хэмжээнд 418 мянган өрх бий. Эдгээр өрх Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд нэмэр болно.

Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхийг бид зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдэлж болох хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн хэмээв.

Б.Оюунцэцэг: Түрээсийн төлбөр төлөхгүй тул бүтээгдэхүүнээ хамгийн хямдаар борлуулж байна

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчид болон зорьж ирсэн иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг:

-Би 2011 оноос зөгийн аж ахуй эрхэлж байна. Сар шинийн баярыг угтсан худалдаа, арга хэмжээнд өмнө нь ч цөөнгүй оролцож байсан. Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Түрээсийн төлбөр огт төлөхгүй учир бүтээгдэхүүнээ бид хамгийн хямдаар борлуулж байна. Тухайлбал, улсын бүртгэлийн дугаартай, чанарын баталгаатай, цэвэр зөгийн балаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөг буюу бөөнийхөөс ч доогуур үнээр худалдаалж байгаа хэмээв.

Худалдан авагч Т.Болд:

-Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Би өөрөө эмч хүн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо цэвэр, байгалийн гаралтай байхыг чухалчилж худалдан авдаг. Монголынхоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, өргөн сонголттойгоор хүргэж байгаа нь маш их таалагдаж байна гэлээ.

“Орон нутгийн үйлдвэрлэгчид нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олдлоо”

Баянхонгор аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч М.Дэлгэрмаа:

-Бид Баянхонгор аймгаас ирж оролцож байна. Шарж утсан мах, царцаамаг, салат, кимчи зэрэг бүтээгдэхүүнийг тав дахь жилдээ үйлдвэрлэж байна. Үхэр, адуу, хонь, ямааны шарж утаж ороосон мах, царцаамаг, чанаж утсан гүзээ зэрэг бүтээгдэхүүнээ нөөцөлж ирсэн. Тав хоногийн хугацаанд 150 кг мах, 200 кг царцаамаг борлууллаа. Тун удахгүй дахиад мах, царцаамаг авчирна. Хүмүүс ч их ирж байна, худалдаа ч сайн байна.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олгож байгаад маш их талархаж байна. Бид зөвхөн нутагтаа л бараа борлуулаад байхгүй, өөр аймаг, хот руу бас нийлүүлэх боломжтойг олж харлаа гэв.

М.Даваажаргал: Тухтай, дулаахан, сайхан төвд түрээсийн төлбөргүй бүтээгдэхүүнээ борлуулж байна

Архангай аймгийн Чулуут сумын жижиг, дунд бизнес эрхлэгч М.Даваажаргал:

-Сар шинийн баярыг угтсан угтсан үзэсгэлэн, арга хэмжээнд зургаа дахь жилдээ оролцож, 16 төрлийн ааруул борлуулж байна. Өмнөх жилүүдийн хувьд хүйтэнд гадаа зогсох, түрээсийн төлбөр төлөх гээд асуудлууд гарч байлаа. Энэ жил илүү тухтай, дулаахан, сайхан төвд түрээсийн төлбөргүй бүтээгдэхүүнээ борлуулж буйд сэтгэл хангалуун байна. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулаад олон төрлийн мэдээлэл өгч байна. Бид 2.6 тонн нөөц бүтээгдэхүүнтэй ирсэн, үнээ орц нормоос нь хамааруулан 18-27 мянган төгрөгийн хооронд тогтоолоо. Чанартай, эрүүл, амттай бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдан авахыг иргэддээ уриалж байна хэмээлээ.

С.Бямбасүрэн: Хамгийн хямдаар бараагаа зарж байна

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч С.Бямбасүрэн:

-Манайх таван ажилчинтай, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй. Үндэсний хувцас оёж борлуулдаг. Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд тав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд бид 300 мянган төгрөгийн үнэтэй тэрлэгийг 210 мянган төгрөг болгох зэргээр хамгийн хямдаар бараагаа зарж байна.

Ер нь эндээс бүх хэрэгцээгээ нэг дороос хангах, хамгийн хямд бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Би өөрөө ч хэрэгцээний зүйлсээ авлаа хэмээсэн юм.

Б.Баттуяа: 180 мянган төгрөгийн үнэтэй цамцыг 110 мянга болгож хямдрууллаа

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Баттуяа:

-Хүүхдийн хувцасны “Хүслэн” брэнд маань хоёр жилийн өмнөөс бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд хүмүүст танигдаад худалдан авагч, захиалагчтай болж амжжээ. Эгч маань ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олохоор брэндээ үндэслээд, охиныхоо нэрээр нэрлэсэн. Бид нимгэн тэрлэг, хантааз, монгол цамц зэрэг бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж байна. Тухайлбал, 180 мянган төгрөгийн үнэтэй цамцыг 110 мянга болгож хямдрууллаа.

Үзэсгэлэнгийн бусад оролцогчийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж байна. Хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ нутаг нутгийн онцлогтой, амт нь ч өөр өөр байдаг юм байна хэмээлээ.

Н.Энхчимэг: Бүтээгдэхүүнүүдээ 70 хүртэлх хувиар хямдруулсан

“БАСУ” брэндийн үүсгэн байгуулагч Н.Энхчимэг:

-“БАСУ” брэнд нь эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэхийг дэмжих зорилготой, нийгэмд чиглэсэн бизнес буюу сошиал энтерпрайз юм. Бид спорт хувцасны үйлдвэрлэлээр дагнан үйлчлүүлэгч, захиалагч нарынхаа хүссэн өнгө, загвараар чанартай бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэн ажилладаг.

“Амар байна уу 2023” үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, хүргэх зорилгоор оролцож байна. Нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, бие биеэ дэмжих, мөн эдийн засгаа эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг, үлгэрлэхийг зорьж бүтээгдэхүүнүүдээ 70 хүртэлх хувиар хямдруулж байна. Тухайлбал, хүүхдийн бэлтгэлийн өмдийг бид 15 мянга, хослолыг 110 мянга, цамцыг 40 мянган төгрөг болголоо.

Энэ жилийн үзэсгэлэн олон талаараа оролцогч, зочдынхоо тав тухыг хангасан, өргөн дэлгэр арга хэмжээ болж байна. Дулаан, тухтай, зай талбай хүрэлцээтэй, агааржуулалт ч сайн. Олон хүн ирсэн ч зогсоол хүрэлцээтэй. Зохион байгуулалт ч маш сайн, олон төрлийн мэдээлэл авч болохоор байгаа нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж байна гэсэн юм.

Ташрамд, үзэсгэлэн худалдаа үргэлжлэх хугацаанд “Дүнжингарав” худалдааны төв рүү очих таван чиглэлийн 60 автобусны зогсоолыг “Шинэ 100 айл” төв хүртэл сунгах зохицуулалтыг хийсэн байна. Мөн үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй хамтран нэвтрүүлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ DNN.mn

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын төсөлд иргэдээс цахимаар, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудаас албан бичгээр санал авч, тусгажээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлаг, 260 харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагаас санал ирүүлсэн байна. Иргэдээс давхардсан тоогоор 15,325 санал ирснээс 11,551 хүн дэмжиж, ерөнхий 4732, техникийн 430 санал өгчээ. Нийт санал өгсөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 37.6 хувийг төрийн байгууллага, 62 хувийг иргэд, үлдсэн 0.4 хувийг нь хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна.