Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 103 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Улсын хэмжээгээр 2019 оны эхний 10 сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1404, хулгайтай холбоотой 35, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 104 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 88, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 103 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл маргааш дуусна DNN.mn

242-р цэцэрлэг | Хүүхэд - Хөгжил

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ.

Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, “e-mongolia” системд бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia” систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691

НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Ховд, Сэлэнгээс Улаанбаатарт нийлүүлсэн тарвас стандартад нийцэж байна DNN.mn

Улсын хэмжээнд жил бүр тариалсан төмс, хүнсний ногоо, жимсний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ, хяналт шалгалтыг хийдэг.

Өнгөрсөн онд хийсэн шинжилгээ, хяналтаар тарвасны дээжид тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна.

Тарваснаас хордсон гэх мэдээллийн тухайд ХӨСҮТ-ийн холбогдох эх сурвалжаас тодруулахад “Тарваснаас болж хордсон дуудлага, мэдээлэл манайд ирээгүй. Мөн хүлээн авахаар ирж үйлчлүүлсэн хүн байхгүй” гэдгийг хэлсэн юм. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шинжилгээгээр дараах дүгнэлт гарсан байна.

Тодруулбал,

Энэ сарын 19-ний байдлаар Сэлэнгэ аймаг 56.9 га талбайд тарвас тариалснаас 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалагдах 71 тонн тарвасанд гарал үүслийн гэрчилгээ олгосон. Мөн хоёр дээжид нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлэгдсэн тарваснаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.
Ховд аймаг 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаанд буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байна.

Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа. Түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй.

Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.

  • Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах
  • Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх
  • Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах
  • Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авхуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах

Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна DNN.mn

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмж байж өртөгтөө нийцнэ ~  Toim.mn: Tодорхой тоймлоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавихбэх “Мэргэжлийн хэллэгээр эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон. Хэрэглээ нь үйлдвэрлэж буй эрчим хүчнээсээ их болсон гэсэн үг. Энэ жил шинээр бий болж буй 6-7 хувийн өсөлтийг хангахаар байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллаж байж л энэ өвлийг давна. Тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон.Дулааны эрчим хүч, цахилгаанаас хүнд байдалд байгаа. 50 гаруй хувийн хэт ачаалалтай ажиллахаар байгаа. Ийм тохиолдолд шинэ эх үүсвэр барьж байж л асуудлыг шийднэ. Ойрын үед шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байна. Тиймээс бас нэг гарц бол хэмнэлт хийх. Хэмнэлтийг хэрэглэгчид л хийнэ. Ний нуугүй хэлэхэд цахилгааны үнийг бодитой тогтоовол маш том хэмнэлт авч ирнэ. Монголбанкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 10.5 хувиар өссөн. Үүнээс болж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөх зөрүүнээс төвийн бүсийг хангах эрчим хүчний хэрэглээнээс 29.1 тэрбум төгрөг, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс 6.3 тэрбум төгрөг нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Түүнчлэн “Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд ороод байна. Уулын ажил зогсох хэмжээнд хүрээд байна. Багануурын компанийн өвөлжилтийн бэлтгэж ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтад 8.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын өр зээлийг барагдуулахад зургаан тэрбум төгрөг, түлшний нөөц бэлтгэхэд 15 тэрбум төгрөг, тэсрэх материалын нөөц бэлтгэхэд нэг тэрбум төгрөг, сэлбэ материалд хоёр тэрбум төгрөгийн дутагдал үүсэхээр байна. Шивээ Овоо нь 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мэт шийдэх асуудал олон байна” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг “эзлэн түрэмгийлж” нэг хэсгийг нь “устгалаа” DNN.mn


Монгол Улсын (дэд Ерөнхийлөгч) Улсын Бага хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэж 2019 онд Үндсэн хуульд ёсчлон баталж оруулсан заалтыг Цэц хүчингүй болгож байгаа нь хуулийн хувьд хэр зохистой вэ?

-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй”. Тийм учраас Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлтээр орсон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж асуудлыг хэлэлцсэн нь бүрэн эрхээ хэтрүүлсэн явдал юм. Үндсэн хуулийг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн тухайд “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д Үндсэн хуулийн Цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна.

Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж Цэцийн бүрэн эрхэд заагаад Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 2.1-д Үндсэн хуулийн Цэц нь “Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих,.. бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны Үндсэн зарчим мөн” тодорхойлсон. Мөн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үндсэн хуульд хууль, зарлиг, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ШИЙДВЭР, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Үндсэн хууль болон Цэцийн тухай хуульд Цэцийн үйл ажиллагааны хүрээ, үйл ажиллагааны зарчим, шийдвэрийнх нь тухай тодорхой заасан байхад Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “…(Засгийн газрын) Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх мэдээллээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж улмаар “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг илтээр зөрчсөн, үйл ажиллагааны хуульд тогтоосон зарчмаа эвдсэн үйлдэл боллоо.

-Тэгвэл одоо УИХяах ёстой вэ?

-Эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр хэмээн үзэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн 65.4 хэсэгт “Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэснийг Үндэслэн УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж, Ерөнхийлөгч болон Дээд шүүхэд санал уламжлан (саналыг зөвшөөрнө гэдэгт итгэж байна) улмаар эгүүлэн татах саналыг нь үндэслэн эгүүлэн татах арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ үед Цэц шийдвэр гаргах (өөрсдийн тухай) чадамжгүйг дурдах нь зүйтэй. Харин Цэцийн шинэ бүрэлдэхүүн Цэцийн энэ шийдвэрийг Цэцийн хуулийн дагуу нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй.

-1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Үндсэн хуулийг Цэцээс хүчингүй болгож байсан. Өмнө нь гарч байсан энэхүү тохиолдлоос энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан нь эдгээр өөрчлөлт Үндсэн хуулийг зөрсөн гэсэн үндэслэлээр биш, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар тогтоосон дэгийг зөрчсөн гэж үзсэн. Тийм ч учраас тэр үеийн Цэцийн “ойлголтод” тохируулан нэмэлт, өөрчлөлтөд үг үсгийн ч засвар хийлгүй 2000 онд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм. “Ойлголт”-ыг тодруулбал, Үндсэн хуулийн 68.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэсэн заалт дахь “саналыг” гэдгийг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс заавал санал авах, Цэц өргөн мэдүүлэх ёстой мэт “ойлголт”-ыг дээр дурдсан үед баримталсан байдаг юм.

-Та ч бас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэцэд хандаж байсан?

-Тиймээ. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийн үндсэн хэсэгт огт хамаараагүй. Харин дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн 69.3-т заасан “УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэснийг зөрчсөн тухай мэдээлэл гаргасан. Энэ заалт нь сонгууль дөхсөн үед Үндсэн хуульд популист нэмэлт, өөрчлөлт оруулахаас сэргийлсэн агуулгыг багтааж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хугацааны хувьд хоёр бүрэлдэхүүнтэй: ҮХНӨ оруулах хугацаа нь баталсан хугацаа, дагаж мөрдөх хугацаа гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Оны өмнө баталж (2019 оны арваннэгдүгээр сард), сонгууль болоос сар хүрэхгүйн өмнө (2020.5.25) дагаж мөрдөхөөр заасан байсан. Цэц авч хэлэлцээгүй. “Дордуулсан долоо”-г засаж байгаа нь энэ гээд Үндсэн хуулийн 39.1-д одоо маргалдаад байгаа өөрчлөлт оруулсан популизмынхоо “гай”-г одоо үүрч байна.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ямар боломж байдаг вэ?

– Үндсэн хуулийн 68.1 дэх хэсэгт дэх “…саналыг Үндсэн хуулийн Цэц нь УИХ-д өргөн мэдүүлж болно” гэдэг нь 1999 онд хэрэглэсэн утгаар биш, харин Үндсэн хуулийн Цэцэд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх эрх олгосон нь Үндсэн хуулиар олгосон нэг талаас боломж, нөгөө талаас үүрэг юм. Тодруулбал, санал өргөн мэдүүлж болно гэдэг нь УИХ тэр саналыг хэлэлцэх үүрэгтэйг илэрхийлэх бөгөөд, ийм шаардлага Үндсэн хуулийн Цэцэд үүсч болохыг Үндсэн хуулийн хэмжээнд харгалзан үзсэн болно. Тухайлбал, иргэдээс ирсэн мэдээллээр үйлдсэн хуулийн маргаан шийдвэрлэхэд зөрчсөн, зөрчөөгүй талаар шийдвэр гаргах боломжгүй, эсвэл Төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хооронд гарсан зөрчлийг Үндсэн хуулиар нэг утгатай шийдэх боломжгүй. эсвэл судалгааны үндсэн дээр Үндсэн хуулиа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай зэрэг тохиолдолд Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, ямар нэг хуулиар УИХ гишүүн нь Засгийн газрын гишүүнээс төрийн зэрэг дэвээр илүү байхаар заасан гэе. Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан гарсан гэж бодъё. Үндсэн хуулийн Цэц үүнийг шийдэх гэтэл Үндсэн хуулийн 29.1-ээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасан учир УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байтал Үндсэн хуулийн 39.1-ээр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн учир Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байна. Яг ийм үед Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахаас татгалзан харин УИХ-д Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39.1-ийг “Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүдээс байж болно” гэсэн өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлэх юм.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх боломж бий юү. Мөн Т.Доржханд гишүүнд?

-Үндсэн хуулийн Цэц иргэдийн гаргасан маргаанд “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн заалт, Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэх эрх мэдэл байхгүй тул Үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзаж байна” гэсэн хариулт өгөх ёстой байсан. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүдтэйгээ зөвлөлдөж УИХ-д Үндсэн хуулийн дараах өөрчлөлт оруулах саналыг өргөн мэдүүлье гэж шийдэж болох боломжтой байсан. Үндсэн хуулийн 39.1-ийг дараах байдлаар өөрчлөн найруулах “39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ”. Т.Доржханд гишүүн бүрэн эрхийнхээ дагуу дээрх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж болох байсан.

-Яагаад ийм арга замыг сонгов?

-УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дахь УИХ-ын гишүүдийн тооны хязгаараас салахын тулд хийж байгаа үйлдэл гэдэг нь илэрхий. Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдлээ нийцүүлж байх ёстой атал үйл ажиллагаа, үйлдэлдээ Үндсэн хуулиа нийцүүлэх гэсэн энэ урвуу оролдлого нь Үндсэн хууль руу хийж байгаа “эзлэн түрэмгийлэл” юм. Үндсэн хуулийн Цэц нь ийм түрэмгийллээс Үндсэн хуулиа сахин хамгаалах үндсэн үүрэгтэй байтал “түрэмгийллийг” тосон авч Үндсэн хуулийн нэг хэсгийг (39.1-ийн Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаал хавсарч болно” гэсэн) “устгалаа”. Ийнхүү хамгаалах ёстой зүйлээ хавсарч “устгасан” нь түүхэнд хар томбо үлдлээ. Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу засагдаж сэргээгдэнэ гэдэгт найдах л үлдлээ. Үндсэн хууль маань хоточ нохой нь чонотой нийлчихсэн хот айл шиг л болоод байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Уулархаг нутгаар нойтон цас орно DNN.mn

Цаг агаар: Бямба, Ням гаригт ихэнх нутгаар цас орно – updown.mn

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.14-16 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний борлуулалтын цэгүүд есдүгээр сарын 15-наас ажиллана DNN.mn

Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлж, нэг шуудайг нь 940 төгрөг  болголоо

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна.зураг

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна.

Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн.

Есдүгээр сарын 15-наас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.

зураг

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа:

-Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1,006.5 тонн түлш үйлдвэрлэж байна.

Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144,611 тонн байгаа бол барьцалдуулагч 8,000 тонн, шуудай 788,327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг.

Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:

  1. Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
  2. Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
  3. Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
  4. Иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.
Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайлангаас 10.5 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ DNN.mn

Мэдээ.МН

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг ил болгожээ.

Уг тайланд 57 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа 4,674 төсөвт байгууллага, 604 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 371 төрийн сан, 1383 төсөл сан нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна.

Аудитаар нийт 10.5 их наяд төгрөгийн 17,513 алдаа зөрчил илэрчээ. Үүнээс

  • нягтлан бодох бүртгэлийн тайлагнал, дотоод хяналт, хариуцлагатай холбоотой 2,284.6 тэрбум төгрөгийн 5243 алдааг аудитын явцад залруулж,
  • 69.6 тэрбум төгрөгийн зөрчилд 1,731 төлбөрийн акт тогтоож,
  • 4,142.3 тэрбум төгрөгийн зөрчилд 3,999 албан шаардлага,
  • 7.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 152 санал хүргүүлсэн бөгөөд
  • 1 тэрбум төгрөгийн 13 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Аудитын явцад илэрсэн зарим зөрчлөөс дурдвал:

Худалдан авах ажиллагааны журам заавар зөрчиж, шууд гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээ худалдан авсан, тендер зарлахаас зайлсхийж, тендерийг хувааж харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, тендерийн үнэлгээг буруу хийсэн, цахим системээр зарлаагүй зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой 31.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ нь дараах яамдад хамаарч байна.

  • ЭХЯ-ны харьяа 6 төрийн өмчит хуулийн этгээд(ТӨХЭ) – 4.3 тэрбум
  • УУХҮЯ-ны харьяа 4 ТӨХЭ – 26.1 тэрбум
  • БОАЖЯ-ны харьяа 1 ТӨХЭ 0.6 тэрбум
  • БХЯ-ны харьяа 1 хуулийн этгээд 0.1 тэрбум
  • Сангийн яамны харьяа нэг ТӨХЭ 0.2 тэрбум төгрөг.

Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэлгүй баталсан зардлыг хэтрүүлсэн, үр ашиггүй зардал гаргасан, албан конторын тавилга болон бусад үндсэн хөрөнгийг худалдан авсан, шагнал, урамшуулал олгосон, хурал, спортын арга хэмжээ зохион байгуулсан, нэвтрүүлэг, нэвтрүүлэг сурталчилгаа зэрэгт 10.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд

  • УУХҮЯ-ны харьяа 9 ТӨХЭ 8.3 тэрбум төгрөг
  • ЭХЯ-ны харьяа 10 ТӨХЭ 1.4 тэрбум
  • Сангийн яамны харьяа хоёр ТӨХЭ 0.6 тэрбум
  • ЗТХЯ-ны харьяа 7
  • БХБЯ-ны харьяа 2
  • БОАЖЯ-ны харьяа 1
  • ЗГХЭГ-ын харьяа 3 ТӨХЭ 0.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монголын газрын тос боловсруулах ХХК-ийн эзэмшлийн 27 км төмөр замаар 3 аж ахуйн нэгж 103,881 тонн бүхий 1,501 вагон ачаа тээвэрлэсний 1.7 тэрбум төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй.

Шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 0.1 тэрбум төгрөгийг буруу шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлээгүй байна. Үүнд:

  • ИНЕГ – 113.6 сая
  • Сэлэнгэ АЗЗА-11.3 сая
  • УБЦТС – 26.4 сая төгрөг ногдож байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажиллагчдад амьдрах зориулалтаар түрээслүүлдэг орон сууцны мкв-ын үнийг 683 төгрөгөөр тогтоосон нь өнөөгийн жишгээс хэт бага, төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн жишиг үнэ 4500 төгрөгөөр тооцоход жилд ойролцоогоор 0.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх боломжийг алдсан.
Зүүнбаян төмөр зам ХХК төмөр замын төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг гүйцэтгэгч Монголын төмөр зам ТӨХК-д шилжүүлэхдээ гүйцэтгэлийн тайланг хянан баталгаажуулаагүйгээс 0.3 тэрбум төгрөгийг илүү шилжүүлсэн байна.

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар 123 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрчээ. Тухайлбал,

Нийслэл дэх Орон сууц, нийтийн аж ахуйн улсын газар ОНӨААТҮГ өмнөх оны 1.7 тэрбум төгрөгийн өглөгийг барагдуулахын тулд Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын айл өрх, ААН-үүдийн хэрэглээний цэвэр, бохир усны заалт болон төлбөрийг нэмэгдүүлэн, төрөөс хариуцах хөнгөлөлтөд хамруулж санхүүжилтийг авсан, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишихгүй, тухайн үеийн хэрэглээгээр тооцож, 0.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг илүү хамруулсан байна.

Худалдан авах ажиллагааны хууль журмыг зөрчиж худалдан авалт хийсэн, хугацаа дууссан барьцааг гүйцэтгэгч байгууллагад буцаан олгоогүй, гэрээний алданги тооцоогүй, гэрээг дүгнээгүй зэрэг 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг

  • Улаанбаатар спорт менежмент ХК 0.1 тэрбум
  • Хот тохижилтын газар 0.1 тэрбум
  • Монгол наадам цогцолбор 0.2 тэрбум
  • Тавантолгой ХК 0.1 тэрбум гэхчлэн зөрчил гаргажээ.

Үндэсний Аудитын газрын дүгнэснээр төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчингүй, бүтэц, орон тоо, тогтолцоо оновчтой бус, үйл ажиллагаа хангалтгүйгээс санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмж, тогтоосон акт, хүргүүлсэн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзжээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг нэгтгэж, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд илэрхийлээгүй зэрэг олон асуудал гарч байна.

Тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна DNN.mn

52f28c14057411127ff2deb3e02ff4da_x3.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Хэнтий нуруунаас эхтэй Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Харин Хэрлэн голын эхээр мөн Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 16 см даван үерлэж байна.

Маргааш буюу 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний ногооны үнэ буурчээ DNN.mn

Хүнсний ногооны үнэ буурчээ

Өвөл, хавар, зуны улиралд тогтмол өсөж байсан хүнсний ногооны үнэ буурч эхэллээ. Шинэ ургацын хүнсний ногоо гарсантай холбоотой өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг нийслэлийн 17 байршилд зохион байгуулж байгаа. Нэг кг нь 5000 төгрөг хүрээд байсан төмс, луувангийн үнэ 1000 төгрөг болжээ. Нарийн ногооны хувьд төрлөөсөө хамаараад 2500-8000 төгрөгийн үнэтэй байна.

Статистикийн мэдээллээс харахад төмсний үнэ энэ оны долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.5 дахин нэмэгдсэн. Зоорь, агуулах савны хүрэлцээ хангалтгүйгээс зах зээл дээр хомсдол үүсэж төмсний үнэ зургаадугаар сард кг нь 2300 төгрөг байсан нь долоодугаар сард 4000-5000 төгрөгт хүрч өсөөд байсан. Тэгвэл шинэ ургацын ногоо гарч эхэлсэнтэй холбоотйгоор найман сараас үнэ буурч энэ сарын 15-ны байдлаар дунджаар 1650 төгрөг болсон. Харин ургац алдсантай холбоотойгоор луувангийн үнэ энэ онд мөн л 4500-5000 төгрөгт хүрсэн бол найман сараас үнэ буурч 3500 орчим төгрөгт хүрсэн. Харин байцааны хувьд зургаадугаар сард 5000 төгрөг байсан нь наймдугаар сарын 15-ны байдлаар 1900 төгрөгт хүрч буурчээ. Шинэ ургацын ногоо гарсантай холбоотойгоор нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрсөн долоо хоногоос өргөтгөсөн худалдааг эхлүүлсэн. Ногоочдоос ямар нэгэн түрээс авахгүйгээр, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэж байгаа учраас үзэсгэлэн дээр зарагдаж байгаа ногоо зах худалдааны төвийн үнээс хямд байна.

Өргөтгөсөн худалдаагаар зарагдаж буй шинэ ургацын ногооны үнийн хувьд дунджаар төмс-1200 төгрөг, байцаа-1000 төгрөг, лууван-1800 төгрөг, сонгино-2000 төгрөг байгаа бол чинжүү 5500, бууцай 5000, хулуу 3500, брокли 4000 гээд нарийн ногоо төрлөөсөө хамаараад 2500-8000 төгрөг байна.