Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сайнзориг: Шинжилгээний хариутай танилцах боломжгүй, хувь хүний нууц DNN.mn

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын наадамд дөрөв давсан 64 бөхийн допингийн шинжилгээний хариуны талаарх мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэгдэж дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн. Ингэхэд нэг бөхөөс допинг илэрсэн байна. Хувь тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцын шинжилгээнд хамрагдаж болно. Хамрагдах эсэхээ есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдэгдэх ёстой. Харин шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана” гэв.

Бөхийн салбар хорооны зүгээс нэг бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг онцолж байна. Тодруулбал, улсын их баяр наадмын тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ.


Мэдээллийн дараа бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Дөрөв давсан бөхчүүдийн шинжилгээний хариу удаж ирдэг нь ямар учиртай вэ. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд хэдхэн хоногт л хариу нь ирдэг шүү дээ. Бөхчүүдийн шинжилгээний хариу 40 хоногийн дараа гарч байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа.

-Системд орсон шинжилгээний хариу, мэдээллийг солих, өөрчлөх ямар ч боломжгүй.

Допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториуд хийдэг. Тиймээс хугацааны хувьд хэд хоног гэсэн тогтсон хугацаа байхгүй. Манай Үндэсний бөхийн холбоо ч баяр наадмаас бусад спортын арга хэмжээний үеэр итгэмжлэгдсэн лабораторитой харилцаж ажилладаг. Хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Шинжилгээ авах үйл явц хөшигний ард нууц байгаа болохоор хардлага байна л даа. Үйл явцын талаар тодруулахгүй юу?

-БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос шинжилгээний хариу Допингийн эсрэг байгууллага руу ирдэг. Үүнийг нь лацдаад бидэнд хүлээлгэж өгдөг.

-БНСУ-аас ирсэн шинжилгээний хариутай сэтгүүлчид танилцаж болох уу?

-Допингийн эсрэг журмаараа хориотой зүйл. Хувь хүний нууц.

-Энэ жилийн наадмаар Булган аймгийн харьяат улсын начин цолтой бөх допингийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн. Тухайн бөхийг наадмын дараа зохион байгуулагдсан барилдаануудад бүртгэхээс татгалзаж байсан. Тэгэхлээр 63 бөх допингийн шинжилгээнд хамрагдсан гэж ойлгох уу?

-Шинжилгээ авах явцын тухайд зохих журмын дагуу 64 бөхөөс авсан. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал шууд допинг хэрэглэсэн гэж үзнэ. Дөрөв давсан бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. ТЕГ болон цагдаагийн байгууллагын хяналтад авсан. Таны тухайд хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсныг мэдэхгүй гэв.

Олны дунд улсын харцага Т.Бэгзсүрэн допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үе, үеийн үхээнц сайдуудын адилаар ажиллаж байгаа Н.Тавинбэхэд эрчим хүчний салбарыг гийгүүлэх бодлого алга DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуулийн асуудлаар хуралдаж байгаа энэ өдрүүдэд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний томилгоо хөшигний ард ид өрнөж байна. Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хэрхэн сэлгээ хийх нь нийгмийн анхаарал татсан асуудал болов. Нэгэнт засаг хөдөлгөөнд орох нь ойлгомжтой болсон энэ үед сайд нараас хэн нь үлдэж, хэн нь явах талаар ард түмэн хэлэлцэж бас дүгнэж суугаа. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангаараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг онцолж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед томилогдсон түүнийг эрчим хүчний салбарынхан маш таатай хүлээж авсан. Өмнөх сайдуудыг бодвол мэргэжлийн хүн ирлээ хэмээн алга ташиж байв. Монгол Улсын шүдний өвчин болсон эрчим хүчний салбар одоо л мэргэжлийн хүний, алсын хараатай онч шийдлээр гацаанаас гарах нь гэж хэн хүнгүй харж байлаа. Үнэн хэрэгтээ эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал үе үеийн Засгийн газрын жижүүрийн үг. Ерөөсөө эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал энэ салбарын хамгийн том хүлээлт гэдгийг аль ч нам, засаг мэддэг болохоор улс төрдөө ашигладаг гэмтэй. Харин Н.Тавинбэхийн хувьд үе, үеийн сайд нарын уриа лоозонг бодитоор хэрэгжүүлж, эрчим хүчний салбарыг зах зээлийнх нь жамаар хөгжлийн замд хөтөлж чадна гэж итгэж байсан хүн олон. Гэтэл тэрбээр өдөр хоногийг аргацаасан өнөө л байдаг сайд нараасаа ялгарч чадсангүй. Хөрсөнд буух гавьтай бодлого түүнээс үнэртсэнгүй.

Тэрбээр өнгөрсөн хаваржин “Эрчим хүчний өнөөгийн байдал туйлын хүнд байгаа, ирэх өвөл хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Тиймээс эрчим хүчнийхээ үнийг нэмэхээс өөр гарцгүй” гэж шаргуу ярьж эхэлсэн. Тэг зогсолт хийхэд ойрхон болсон энэ салбарыг эмчлэх цаг нь болсныг мань хүн мэдэрч эхэллээ гээд л учир мэдэх хүмүүс баярлаж байсан сан. Харамсалтай нь түүний шийдэл Засгийн газрын босгыг давж чадаагүй. Эрчим хүчний үнийг долдугаар сарын 1-нээс эхэлж нэмэх асуудлыг тэнхимийн нөхөд нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихав. Давхар дээлгүй Н.Тавинбэхийн хүч үнэндээ хүрсэнгүй. Тэгээд ч эрчим хүчний эх үүсвэрүүдээ бариагүй байж үнэ нэмэх асуудал ярих нь тийм оновчтой шийдэл биш гэдгийг мэргэжлийн сайд уг нь мэдмээр юм.

Менежмэнтгүйгээр эрчим хүчний үнийг өсгөөд ямар ч нэмэргүй. Суурь эх үүсвэр нь хомс байхад мянга үнэ нэмсэн ч ашиг олохгүй. Өнөөдөр бид ОХУ-аас жилдээ 40-өөд сая ам.долларын цахилгаан худалдаж авч байна. Уг нь дотоодын эрчим хүчний хямралаас гарах байгалийн нөөц боломж нь манай улсад хангалттай бий. Даанч энэ салбарт социализмын үед баригдсан ДЦС-3, ДЦС-4-өөс өөр дорвитой бүтээн байгуулалт юу ч хийгдсэнгүй, өнгөрсөн 30 жилд. Том төслүүд нь ч гадна, дотны нөлөөллөөр гацдаг. Ажиллаж байгаа хоёр том станц нь байн байн гэмтээстэй. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд “ДЦС-4”-ийн 120 МВт-ын блок трансформатор гэмтээд ажилгүй болчихсон гэж байсан. Өвөлтэй уралдаж засах хэрэгтэй байдаг. Гэтэл Орос-Украины дайн, хил гаалийн хаалт том саад бэрхшээл болж байна гээд ярьж суух юм. Улаанбаатар хэзээ мөдгүй хөлдөхөд ойрхон байхад Н.Тавинбэх сайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яг юу хийв. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэж дэмий лоозогнохоос цаашгүй үхээнц сайдуудын адилаар ажиллаж ирлээ, тэр. Улс эх орныхоо эрх ашгаас урьдаар намдаа таалагдах гэж долдойддог, шийдлээ зоригтой ажил хэрэг болгож чаддаггүй үе, үеийн сайд нарын л нэг шив дээ. Иймд эрчим хүчний салбарыг гийгүүлэх бодлогогүй тэрбээр явах ёстой сайд нарын тоонд зүй ёсоор багтана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 24, буд гариг. Билгийн тооллын давхарласан 27, өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:59 цагт мандан, 19:50 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн амйгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хууль ба үндэсний аюулгүй байдал​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ажиа гэгээн “Зөв, тэгш сайхан, нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хууль ба үндэсний аюулгүй байдал” нийтлэл хэвлэгдлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Утасны дугаараас болж хар жагсаалтад ордог байдлыг зассан” гэлээ.

“Үе, үеийн
үхээнц
сайдуудын
адилаар
ажиллаж
байгаа
Н.Тавинбэхэд эрчим хүчний салбарыг
гийгүүлэх бодлого алга” хэмээн өгүүллээ.

Өмнөд Солонгос сарыг эзэмших
олон улсын өрсөлдөөнд нэгдэв” гэснийг “Танин мэдэхүй” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Финландын ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ DNN.mn

Финландын ерөнхий сайд ойрын хавьтал болсноо үл тоон гадуур зугаалсныхаа  төлөө уучлал гуйжээ

Финландын хамгийн залуу Ерөнхий сайд гэртээ үдэшлэг зохион байгуулж, дуулж, бүжиглэж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж дуулиан шуугиан дэгдээгээд байсан билээ. Тус бичлэг задарсан даруйд тэрээр олны шүүмжлэлд хурцаар өртөж, сөрөг хүчний намын дарга түүнийг мансууруулах бодисын шинжилгээ өгөхийг шаардаж байсан юм.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний улс төрчид 36 настай Ерөнхий сайд Санна Маринийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг үгүйсгэхээр шинжилгээнд хамрагдсанаа мэдэгдсэн юм. Түүний шинжилгээнээс ямар ч мансууруулах бодис илрээгүй гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө хэзээ ч хууль зөрчиж байгаагүй, өсвөр насандаа ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдгээ онцолж байсан юм. Шинжилгээгээр кокайн, амфетамин, каннабис, унтуулагч бодис, дектропропоксифен гэх зэрэг мансууруулах бодисыг шалгасан гэж Залуу Ерөнхий сайдын тусгай зөвлөх Лида Валлин AFP агентлагт мэдээлжээ.

Өнгөрөгч долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2019 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Санна Маринаас сэтгүүлчид “Үдэшлэгт байх үед тань Засгийн газрын шуурхай бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргах тохиолдол гарсан бол та чадах байсан уу?” гэж асуухад “Би өөрийн үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлдэг. Шөнө дундад Төрийн зөвлөлийн ордонд очих шаардлага нэг ч удаа гарч байгаагүй. Харин үдэшлэгт явсан тэр өдөр ямар ч хурал болоогүй” гэжээ. Мөн “Үдэшлэгт дуулж, бүжиглэж, найзуудтайгаа тэврэлдэж, согтууруулах ундаа хэрэглэснээс өөр юу ч болоогүй. 2022 онд шийдвэр гаргах түвшний хүмүүс ч дуулж, бүжиглэж, үдэшлэгт явахыг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна” гэв.

Өнгөрөгч онд тэрээр коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцсаныхаа дараа шөнийн клубт орсондоо хүлцэл өчиж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар усны ослоор 80 хүн амь насаа алджээ DNN.mn

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж, 80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойрлцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Монголын хүүхдийн ордны энэ жилийн дугуйлангийн жагсаалт DNN.mn

Монголын хүүхдийн ордны 2022-2023 оны хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл 2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 17 хүртэл 09:00-17:00 цагийн хооронд цахимаар болон танхимаар зохион байгуулагдана.

Бүртгүүлэхдээ заавал хүүхэд өөрийн биеэр ирэх шаардлагагүй ба эцэг эх, асран халамжлагч нь төрсний гэрчилгээний хуулбар, 1 хувь цээж зурагтай ирнэ.

Монголын хүүхдийн ордны дугуйлангууд нь урлаг, бүтээл, гадаад хэл гэсэн гурван ангилалтай ба урлаг ангиллын дугуйланд суралцах сурагчид бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Дугуйланд 3-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой, нэг ангид 10-20 сурагч суралцана. 7 хоногийн 2 өдөр, 1 удаадаа 1 цаг 30 минут хичээллэх ба цагаа сонгох боломжтой. Төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байгаа юм байна.

Монголын Хүүхдийн ордон нь 2022-2023 оны хичээлийн жилд дараах дугуйлангуудад элсэлт авна.
УРЛАГ:

  • Морин хуур
  • Монгол ардын дуу дуулаач
  • Хуучир
  • Ёочин
  • Лимбэ, бишгүүр, төгөлдөр хуур
  • Төгөлдөр хуур
  • Ятга, төгөлдөр хуур
  • Шанз, төгөлдөр хуур
  • Хийл
  • Дуулаач
  • Бүжиг
  • Драм
  • Хөөмий

УРАН БҮТЭЭЛ:

  • Зураг
  • Монгол хэл, бичиг
  • Шатар
  • Математик
  • Гар урлал
  • Загвар зохион бүтээх
  • Шинжлэх ухаан
  • Санхүүгийн боловсрол

ГАДААД ХЭЛ:

  • Англи хэл
  • Япон хэл
  • Хятад хэл

Цахим бүртгэлийн сайт 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нээгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с авна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт VII сард өмнөх оны мөн үеэс 62 хувиар өсчээ DNN.mn

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт VII сард өмнөх оны мөн үеэс 62 хувиар өсжээ

Долоодугаар сард БНХАУ 6.12 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 62.23 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Мөн энэ нь өмнөх сараас 22.78 хувиар өссөн үзүүлэлт болсноос гадна БНХАУ-ын коксжих нүүрсний импорт тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна.

Тайлант сард нийт 1.56 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 134.5 хувиар өсжээ. Үнийн дүнгийн өсөлт биет хэмжээний өсөлтөөс өндөр байгаа нь нүүрсний үнэ өндөр байгааг илтгэж байна.

Нүүрс импортлох дундаж үнэ тонн нь 255.9 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 79 ам.доллароор өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Дауны хам шинжтэй хүүхдүүдийн суралцахуйг дэмжих туслах багшийн ажилд оюутнуудыг бүртгэж эхэллээ DNN.mn

зураг

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид суралцаж буй дауны хам шинжтэй хүүхдүүдийн суралцахуйг дэмжих туслах багшаар ажиллах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэлсэн байна.

Үүнд багшийн эсвэл сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хамрагдах боломжтой бөгөөд энэ оны есдүгээр сараас ирэх оны тавдугаар сар дуусах хүртэл төслийн хугацаанд ажиллах боломжтой байх зэрэг шаардлага тавих юм.

Бүртгэл наймдугаар сарын 31-н хүртэл үргэлжилж, эхний шатанд тэнцсэн оюутнуудыг есдүгээр сарын 5-наас ярилцлагад урих юм. Туслах багшаар ажиллахаар шалгарсан оюутнуудыг хоёр хоногийн сургалтад хамруулна хэмээн Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.

зураг